"Байртай сүү-2" хөтөлбөрийн супер азтан 2 өрөө байрны түлхүүр гардан авлаа

"Байртай сүү-2" хөтөлбөрийн супер азтан 2 өрөө байрны түлхүүр гардан авлаа

"Байртай сүү-2" хөтөлбөрийн супер азтан 2 өрөө байрны түлхүүр гардан авлаа

Үндэсний ууган үйлдвэрлэгч "Сүү" ХК-ийн хэрэгжүүлсэн “Байртай сүү-2” хөтөлбөрийн супер азтан тодорч, өнөөдөр /2026.02.16/ хоёр өрөө байрны түлхүүрээ гардан авлаа.  "Сүү" ХК нь хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор жил бүр “Байртай сүү”, “Таргийн баяр-90 саятан”, “Иштэй азтан” зэрэг хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Байртай сүү-2” хөтөлбөр нь айл өрхийн амьдралд бодит өөрчлөлт авчрах, урт хугацааны үнэ цэн бүтээхэд чиглэсэн гэдгээрээ онцлог.

"Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:

-"Сүү ХК-ийн зүгээс "Байртай сүү-2″ хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. “Байртай сүү" хөтөлбөр нь "Сүү 365" хөтөлбөрийн нэг хэсэг. Уг хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын иргэдийн сүүний хэрэглээг нэмэгдүүлж, идэвхжүүлэх юм. "Сүү" хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа нь судалгаагаар харагдсан.

“Байртай сүү-2” хөтөлбөр зарлагдсан өдрөөс эхлэн 22 мянган хэрэглэгч хамрагдаж, сүүний бөглөөн дээрх тусгай кодыг оруулж хөтөлбөрт хамрагдсан. Тухайлбал, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг болон 330 сумуудаас оролцож олон азтан тодорсон. Мөн 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн тохирлын супер азтан Замын-Үүд сумаас шалгарсанд баяртай байна. Өнгөрсөн жилийн "Байртай сүү-1" хөтөлбөрийн супер азтан Орхон аймгаас тодорч байсан удаатай. Өдөр тутамдаа хэрэглэдэг "Шимт" болон "Милк" брэндийн сүүг худалдан авснаар сар шинийн баярын босгон дээр хоёр өрөө байрны эзэн болсонд "Сүү" ХК-ийн хамт олны нэрийн өмнөөс баяртай байна.

"Сүү" ХК-ийн байнгын хэрэглэгч буюу супер азтан Ж.Эрдэнэбаяр:

-"Сүү" ХК-ийн хэрэгжүүлсэн “Байртай сүү-2” хөтөлбөрийн супер азтан болсондоо одоо хүртэл итгэж өгөхгүй байна. Шимт сүүний бөглөөн дээрх кодыг явуулж байгаад сүүлийн тохиролд хоёр өрөө байрны эзэн боллоо. Телевизээр гарч байсан тохирлыг хараад өөртөө итгээгүйгээс гадна гэрийнхэндээ ч хэлээгүй өнгөрсөн. Харин маргааш нь гэрийнхэндээ хэлэхэд шоктой хүлээж авсан. Сугалаанд оролцсон иргэд утсаар залгаж, баяр хүргэхэд нь өөртөө үнэхээр итгэсэн. Бидний хувьд Замын-Үүд суманд байхдаа “Байртай сүү-2” хөтөлбөрт хамрагдсан. Гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн уг хөтөлбөрт орон даяар олон мянган хэрэглэгчид хамрагдсан болов уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин идэвхтэй оролцсон нийт хэрэглэгчдэд талархал илэрхийлж байна. Үнэ цэн бүтээсэн томоохон урамшууллын нэг болж, нийгэмд эерэг хандлага түгээсэн сайн хөтөлбөр боллоо. Сар шинийн баярын өдрийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээндээ "Сүү ХК"-ийг сонгоорой гэж зөвлөмөөр байна.

“Сүү ХК” нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 350 км радиуст байрлах 2500 гаруй малчин, фермерээс өглөө бүр шинэхэн сүүг татан авч, Монгол Улсын 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд тархан суугаа хэрэглэгчдэдээ тасралтгүй нийлүүлсээр ирсэн үндэсний үйлдвэрлэгч юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж