Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ

Сар шинийн баярыг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар зохион байгуулсан. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 7177 аж ахуй нэгж, байгууллага болон 89 төрийн байгууллагын 34,343 ажилтан, албан хаагч оролцжээ. Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээний хүрээнд нийт 8,371,485 м.кв талбайд цэвэрлэгээ хийж, 2514,5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн гэж нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв. Мөн 115 автобусны буудал, 346 хогийн сав, 474 тэмдэг тэмдэглэгээ, 271 сандал, 7005 метр хайс хашлага, нэг хөшөө дурсгалыг тус тус угааж цэвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж