Улаанбаатарт 6 хэм хүйтэн, багавтар үүлтэй

Улаанбаатарт 6 хэм хүйтэн, багавтар үүлтэй

Улаанбаатарт 6 хэм хүйтэн, багавтар үүлтэй

Ньюс агентлаг 2026 оны хоёрдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.  


Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27-29 хэм, бусад хэсгээр -19-21 хэм, өдөртөө -4-6 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -24-26 хэм, өдөртөө -6-8 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -24-26 хэм, өдөртөө -6-8 хэм хүйтэн байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар их төлөв цэлмэг байна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх,  Тэс голын хөндийгөөр -36-41 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -30-35 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24-29 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -10-15 хэм говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр -15-20 хэм, бусад нутгаар -19-24 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,  Тэс голын хөндийгөөр -22-27 хэм, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4-1 хэм Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -3…-8 хэм, бусад нутгаар -8-13 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:  Энэ сарын 17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч суларна. Хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж