Багшлах эрхийн шалгалт өгсөн хүний 40 хувь нь тэнцжээ | News.MN

Багшлах эрхийн шалгалт өгсөн хүний 40 хувь нь тэнцжээ

Багшлах эрхийн шалгалт өгсөн хүний 40 хувь нь тэнцжээ

Багшлах эрхийн шалгалт өгсөн хүний 40 хувь нь тэнцжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам 2014 оноос эхлэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургуульд багшлах дипломтой төгсөгчид болон мэргэжлээрээ гурван жил ажиллаагүй багш нараас багшлах эрхийн шалгалт авах болсон. Тус шалгалт өнөөдөр /2018.8.10/ орон даяар эхэллээ.

Сонирхуулахад, шалгалтыг жил бүрийн гурав болон наймдугаар сард хоёр удаа авдаг. Багшлах эрхийн шалгалтад өнгөрсөн жил нийт 4795 хүн оролцсон юм. Үүнээс бараг тал нь буюу 2155 нь тэнцэж байжээ. Энэ жилийн гуравдугаар сарын шалгалтад хэчнээн хүн оролцож, хэд нь тэнцсэн талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Сүрэнчимэгээс тодруулахад “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас багшлах эрх олгох шалгалтыг жилд хоёр удаа явуулдаг. Энэ жилийн гуравдугаар сард явуулсан шалгалтад 3800 хүн оролцож 40 хувь нь тэнцсэн. Харин өнөөдрийн шалгалтад 4500 хүн бүртгүүлсэн. Эхний шатны шалгалтын хариу тэр дороо гардаг бол хоёрдугаар шатны шалгалтын хариу ажлын 10 хоногт гарна” гэлээ.  

Р.Ренчиндулам

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

олон жил сурч мэргэшчихээд луйварчидад шалгалт өгч эрх авдаг аа л боль 2018-08-10 202.9.42.12

эмчлэх эрх багшлах эрх гээд сургалт кредит оноо цуглуулах гээд дандаа мөнгөний ажил дахин шалгалт авахын тулд унагаж байгаа шүү дэ. Удахгүй амьд явах эрх авах шалгалт авч мэдэх л шуналын туламнууд

Avatar

Lord 2018-08-10 122.201.21.253

Bagsh beltgex togtoltsoo ali deer nuran unasan shv de.Bagshiin deed togsoj bgaa yumnuudiig sain xaraad avaarai.Yamarxuu yumnuud togsoj bgaag xaraad l uram xugarax bolno.

Avatar

Зочин 2018-08-10

хн багш бэлтгэх тогтолцоо сөнөжээ. 40 хувь тэнцэнэ гэдэг чинь боловсролын тогтолцоо буруу болж байгааг харуулж байна :Цанжидаас эхлээд хойших бүх сайд нар боловсролыг буруу бодлогоор удирдаж байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж