Багшлах эрхийн шалгалт өгсөн хүний 40 хувь нь тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Багшлах эрхийн шалгалт өгсөн хүний 40 хувь нь тэнцжээ

Багшлах эрхийн шалгалт өгсөн хүний 40 хувь нь тэнцжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам 2014 оноос эхлэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургуульд багшлах дипломтой төгсөгчид болон мэргэжлээрээ гурван жил ажиллаагүй багш нараас багшлах эрхийн шалгалт авах болсон. Тус шалгалт өнөөдөр /2018.8.10/ орон даяар эхэллээ.

Сонирхуулахад, шалгалтыг жил бүрийн гурав болон наймдугаар сард хоёр удаа авдаг. Багшлах эрхийн шалгалтад өнгөрсөн жил нийт 4795 хүн оролцсон юм. Үүнээс бараг тал нь буюу 2155 нь тэнцэж байжээ. Энэ жилийн гуравдугаар сарын шалгалтад хэчнээн хүн оролцож, хэд нь тэнцсэн талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Сүрэнчимэгээс тодруулахад “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас багшлах эрх олгох шалгалтыг жилд хоёр удаа явуулдаг. Энэ жилийн гуравдугаар сард явуулсан шалгалтад 3800 хүн оролцож 40 хувь нь тэнцсэн. Харин өнөөдрийн шалгалтад 4500 хүн бүртгүүлсэн. Эхний шатны шалгалтын хариу тэр дороо гардаг бол хоёрдугаар шатны шалгалтын хариу ажлын 10 хоногт гарна” гэлээ.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж