Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат албаны дээд цол хүртээлээ.
Гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:
- Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг,
- Ахмад дипломатч Бадамдоржийн Батхишиг,
- Ахмад дипломатч Дашдоржийн Баярхүү,
- Ахмад дипломатч Лувсандоржийн Мундагбаатар,“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшний Булган,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг,
- Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарт хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат албаны дээд цол хүртсэн эрхмүүдэд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойн баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Цаашид улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.
Мөн дипломатуудад болон гэр бүл, хамт олонд нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.










3,548.92






















































Нэргүй 2026-02-16 158.59.146.30
яамныхаа чадалтай, чамбай залуучуудад залуу насанд нь өгч байгаач ээ, иймэрхүү хэд авч болох бүгдийг нь түүгээд авчих юм, хөгширсөн хойно нь энийгээр чинь яах вэ дээ, даахгүй нохой булуу хураана гэдэг шиг, ӨГӨХ ЦАГТ НЬ ӨГЧ ХҮМҮҮСЭЭ УРАМШУУЛЖ БАЙМААР ЮМ. албан тушаалыг ч энэ хэд авна, авилгалыг ч энэ хэд авна, шагналыг ч энэ хэд авна, АЖЛЫН ХҮНДИЙГ ХАРИН ЗАЛУУЧУУД НЬ АВНА.
Нэргүй 2026-02-16 194.233.101.55
Батцэцэг сайд бол улс төрч хүн мөн. Дипломатч, төрийн хүн гэвэл бас л мөн. Гэхдээ хүн танидаггүй, улс төрч учраас нутгархдаг сул талтай.
ИРГЭН 2026-02-16 59.153.113.158
КАЗАХСТАНД СУУГАА ЭЛЧИН САЙД ДОРЖИЙН БАЯРХҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. ХАМТ ТӨГСӨГЧИД БОЛОН БАГШААС НЬ.
Зочин 2026-02-16 82.149.82.43
Энэ цолыг хавтгайруулдаг болоо юу даа. Миний бие бээр дипломат албанд олон жил үр бүтээлтэй ажилласан мэргэжлийн дипломатчид олгодог гэж боддог байлаа.
ИРГЭН 2026-02-16 103.212.119.117
Иргэд дээ Ээлгүй,,,,, Намынхаа төлөө ажилдаг Дипломатчид,
Нэргүй 2026-02-16 66.181.179.97
Тэнэг
Хотын уугуул иргэн 2026-02-16 66.181.179.97
Дипломатын мэргэжилгүй, дандаа улс төрийн томилогоогоор элчин сайд хийж байсан нөхөд ийм цол авч байгаа нь эмгэнэл. Хүүкт ойр, тэр гадаад зэвлөх гэх Одбаярын таашаалд нийцсэн хэд нөхөд ийм цолоор шагнуулж байгаа шүү дээ. Харин насаараа ГХЯ-нд ажилласан жинхэнэ дипломатууд ямарч цолгүй тэтгэвэртээ гарч байгаа нь эмгэнэл. Одоо Батцэцэг шиг баахан дотоодод төгссөн нөхөд л тэнд байгаа.
Нэргүй 2026-02-16 59.153.114.47
Хүүк юуч хийсэнгүй баахан төмөр тарааж таван жил болж
Нэргүй 2026-02-16 103.229.120.63
Дипломатын салбар мэргэжлийн бусаар дүүрч сүйрсэн. Энхтүвшин өвгөн, аялагч Батбаяраас аваад улс төрийн намчингийн шагнал болсон.
Нэргүй 2026-02-16 188.162.254.62
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????????
Нэргүй 2026-02-16 59.153.112.94
Гадаад хэргийн яамныхан мангараа мэдэхгүй аймаар их зантай. Эд нарт ийм цол хэргэм хэрэггүй. Эд нар зөвхөн гадаад хэлээр цор цор хийж чаддаг амьтад юм. Дипломатууд жолооч нараа аймаар ихээр дээрэлхдэг.
Нэргүй 2026-02-16 2.58.72.22
Ер нь элчин сайдын яаманд жолооч хэрэггүй ээ. одоо цагийн хүмүүс бүгд мсашин барьдаг болсон. Жолооч шиг хэрэггүй албан тушаал байхгүй. Суугаа орноос нь тэнд амьдарч байгаа монголчуудаас 1 хүн шалгаруулаад авбал ядаж монгол ирж буцах зардал, даатгал, байр гээд улсын төсвийн зардалд хэмнэлтэй.
Нэргүй 2026-02-16 27.123.212.86
Мундаг юмаа