Багшлах эрхийн шалгалт авч байна

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Багшлах эрхийн шалгалт авч байна

Багшлах эрхийн шалгалт авч байна

Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), цэцэрлэгт багшаар ажиллах хүмүүст багшлах эрх олгох шалгалт  өнөөдөр зохион байгуулагдаж байна. Дээрх шалгалтыг багшийн мэргэжлийн бакалаврын дипломтой, сурган хүмүүжүүлэх боловсрол судлалын мэдлэгтэй, сургуулийн өмнөх болон  ЕБС-д эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнууд болон 3-аас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгч буй юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Цахим сургалтын албанаас мэдээлснээр, шалгалтыг зохион байгуулах комисс орон даяар 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байгаа аж.

Оны эхнээс тус шалгалтад орох хүмүүсийг цахимаар бүртгэжээ. Шалгалтын зорилго нь өмнө нь багшлах мэргэжлээр их, дээд сургууль төгссөн ч өөр ажилд шилжих юм уу ажиллаж байсан хүмүүсийн мэргэжлийн эрхийг сэргээж, эрэлттэй байгаа ажлын байранд ажиллуулахад оршиж буй аж. Өнгөрсөн жил болсон багшлах эрхийн шалгалтад 4795 хүн оролцож 2155 нь тэнцжээ.

Шалгалтад тэнцээгүй болон бүртгэлээс хоцорсон тохиолдолд дараагийн шалгалт эхэлтэл нэг удаа өнжих юм байна. Шалгалтыг жилд хоёр удаа гурав болон наймдугар сард авдаг тул анх удаагаа өгөх гэж байгаад тэнцээгүй хүн бол дараагийн ээлжид өгөх боломжтой аж. Энэ жил шалгалтад орохоор 2000 орчим хүн бүртгүүлжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж