Грек залуу С.Циципас бас нэгэн сенсацийн эзэн боллоо | News.MN

Грек залуу С.Циципас бас нэгэн сенсацийн эзэн боллоо

Грек залуу С.Циципас бас нэгэн сенсацийн эзэн боллоо

Грек залуу С.Циципас бас нэгэн сенсацийн эзэн боллоо

Канадын Торонто хотноо болж буй Рожерс кап тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Грекийн 19 настай теннисчин С.Циципас экс №1 Сербийн Н.Жоковичийг буулгаж авснаар сенсаци тариад байна. Хоёр теннисчин анх удаагаа учраа таарч тоглож байгаа нь энэ бөгөөд 3 сет үргэлжилсэн тоглолтонд Грек залуу хүчтэй өрсөлдөгчөө 6-3, 6-7, 6-3 харьцаатай хожсон. Грек залуу С.Циципас тоглолтын эхнээс л Н.Жоковичид амаргүй өрсөлдөгч гэдгээ харуулаад байсан бөгөөд 2 дахь сетэд тай-брейкээр хожиж хожлын харьцааг тэнцүүлсэн. Гэвч шийдвэрлэх 3 дахь сетэд Грек залуу Н.Жоковичид 3 гэйм алдаж 6-3 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарлаа. Хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан С.Циципас дунд шөвөгт А.Зверевтэй тоглоно.

Мөн шөвгийн 16-д учраа таараад байсан Р.Надал, С.Вавринка нарын тоглолт Испани теннисчний ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр Р.Надал дунд шөвөгт шалгарсан бол С.Вавринка тэмцээнээ өндөрлүүлж байна.

Б.Бямбабаяр

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

xvnmon 2018-08-10 103.229.121.68

юу бичсэнээ хянаж байгаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж