Канадын Торонто хотноо болж буй Рожерс кап тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Грекийн 19 настай теннисчин С.Циципас экс №1 Сербийн Н.Жоковичийг буулгаж авснаар сенсаци тариад байна. Хоёр теннисчин анх удаагаа учраа таарч тоглож байгаа нь энэ бөгөөд 3 сет үргэлжилсэн тоглолтонд Грек залуу хүчтэй өрсөлдөгчөө 6-3, 6-7, 6-3 харьцаатай хожсон. Грек залуу С.Циципас тоглолтын эхнээс л Н.Жоковичид амаргүй өрсөлдөгч гэдгээ харуулаад байсан бөгөөд 2 дахь сетэд тай-брейкээр хожиж хожлын харьцааг тэнцүүлсэн. Гэвч шийдвэрлэх 3 дахь сетэд Грек залуу Н.Жоковичид 3 гэйм алдаж 6-3 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарлаа. Хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан С.Циципас дунд шөвөгт А.Зверевтэй тоглоно.
Мөн шөвгийн 16-д учраа таараад байсан Р.Надал, С.Вавринка нарын тоглолт Испани теннисчний ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр Р.Надал дунд шөвөгт шалгарсан бол С.Вавринка тэмцээнээ өндөрлүүлж байна.
Б.Бямбабаяр