Монголын хүргэн Сигал бэлгийн дарамт учруулсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Монголын хүргэн Сигал бэлгийн дарамт учруулсан уу?

Монголын хүргэн Сигал бэлгийн дарамт учруулсан  уу?

АНУ-ын Лос Анжелес хотын прокурорын газраас кино продюсер Харви Уэйнштэйн, экшин киноны од Стивен Сигал, жүжигчин Энтони Андерсон нарыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шинэ хавтаст хэрэг нээж шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ.

Лос Анжелесын цагдаагийн газраас Стивен Сигалтай холбоотой хэргийг шилжүүлэн өгсөн, хэргийг шалгаж байна” гэж прокурорын газраас мэдэгдсэн байна. Стивен Сигал бол Монголын хүргэн. Тиймээс монголчууд андахгүй. ‘Монгол туургатны 100 эрхэм’ -д хүртэл оролцож байсан тэрбээр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгагдаж эхэлжээ.

Стивен Сигалын зүгээс тус хэрэгтэй холбоотой ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй гэжээ. Хотын прокурорын газраас хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.

66 настай жүжигчин продюсер Стивен Сигал өмнө нь хэд хэдэн удаа бэлгийн дарамт учруулсан хэрэгт орооцолдож байсан удаатай юм.  2016 онд Владимир Путин түүнд ОХУ-ын иргэншил олгосон билээ. Өнгөрсөн  наймдугаар сарын 6-нд  Стивен Сигалыг Орос-Америкийн хүмүүнлэгийн харилцааны асуудал эрхэлсэн ОХУ-ын ГХЯ-ны тусгай төлөөлөгчөөр томилсон юм.

Өнгөрсөн онд алдарт кино продюсер Харви  Уэйнштэйнийг  70 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэж мэдүүлэг өгсөн. Хүчирхийллийн гурван хэрэгт холбогдоод байгаа юм. Одоо хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters, deadline

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж