Хэнтийд өрсөлдөх "тамирчид"

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Хэнтийд өрсөлдөх "тамирчид"

Хэнтийд өрсөлдөх "тамирчид"

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сард товлогдсон. Энэ удаад 14 нам оролцоно гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, бичиг баримтаа хүргүүлсэн юм. Харин СЕХ-ноос ИЗНН-ын баримт бичгийг хангалтгүй гэж үзээд хүлээж аваагүй юм. Намуудын нэр дэвшигчид одоогоор хараахан тодроогүй ч  МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Асашёорюү Д.Дагвадорж, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөнө гэх таамаг бий.  Аль, аль нь сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор зарлаагүй. Гэхдээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4 гэхэд намууд нэр дэвшигчээ тодруулах бөгөөд хэн, хэн хаанаас өрсөлдөх нь тодорхой болох биз ээ.  Тэгвэл дээрх таамагт орсон эрхмүүдийн ихэнх нь тамирчин тодотголтой.  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Монголын Harley Davidson сонирхогчдын холбооны тэргүүн юм. Мөн тэрбээр фитнессээр хичээллэдэг. АН-ын гишүүн Д.Дагвадорж бол Японы сумогийн их аварга билээ. Сумогоос зодог тайлж ирээд Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллаж, улс төрийн дөртэй болсон гэдэг. МАХН-ын дарга Н.Энхбаяр бол триатлоны тамирчин гэдгээ дөнгөж саяхан зарласан. Тэр ч бүү хэл Архангай аймгийн Өгийнуурт болсон Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байр эзэлсэн билээ.  Ингээд харахаар улс төрийн намууд тамирчдаа нөхөн сонгуульд сойжээ.

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж