Виктор Орбан: ОХУ-аас илүү бодит аюул бол Европын холбоо

Виктор Орбан: ОХУ-аас илүү бодит аюул бол Европын холбоо

Виктор Орбан: ОХУ-аас илүү бодит аюул бол Европын холбоо

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан улс эх оронд нь тулгарч буй хамгийн том аюул бол Орос биш, харин Европын холбоо гэж мэдэгджээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 12-нд болох үндэсний сонгуулийн өмнө буюу Бямба гаригт (2026.02.14) дэмжигчдэдээ хандан дээрх мэдэгдлийг хийсэн аж. Тус улсын ээлжит сонгууль болоход ердөө найман долоо хоног үлдээд байгаа бөгөөд Орбан болон түүний нам "Fidesz" сүүлийн жилүүдэд тулгарч байгаагүй том сорилттой нүүр тулжээ. Тухайлбал, хараат бус санал асуулгаар "Fidesz" нам нь төв-барууны "Tisza" нам болон тус намын удирдагч Петер Мадьярт хожигдож байна. Улмаар энэ удаагийн сонгууль Орбаныг 2010 онд дахин эрх мэдэлд гарснаас хойших хамгийн хүнд сонгууль болж магадгүй байна.

Орбан дэмжигчдэдээ хандсан илтгэлийнхээ үеэр Европын холбоог өнгөрсөн зуунд Унгарыг 40 гаруй жил захирч байсан Зөвлөлтийн дэглэмтэй зүйрлэсэн.

Мөн холбооны олон удирдагч Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг Европын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэгийг тэрбээр няцаажээ. Орбан хэлэхдээ, "Эрх чөлөөнд хайртай хүмүүс Дорнодоос биш, Брюсселиэс айх ёстой” гэж хэлсэн байв. Брюссель нь Европын холбооны төв гэж тооцогддог. Тэрбээр мөн Путины талаар айдас төрүүлэх яриаг хэтрүүлэг гэж үздэг тухайгаа онцолж, эсрэгээрээ Европын холбоог бодит аюул гэж тодорхойлсон байна. Орос 2022 онд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Орбан Киевт цэргийн болон санхүүгийн тусламж үзүүлэхийг эсэргүүцсээр ирсэн. Тэрбээр Москватай ойр харилцаагаа хадгалж, Европын холбоо болон НАТО-гийн түншүүдээ “дайныг өдөөж байна” хэмээн шүүмжилдэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тэрбээр мөн 2022 оны хоёрдугаар сард Оросын олон мянган цэрэг Украины хил давсан үйл явдлын тухай ярихдаа "Хэн нь түрүүлж довтолсон нь тодорхойгүй” гэж мэдэгдсэн юм.

Унгарын засгийн газар Европын холбоотой удаан хугацаанд зөрчилдөөнтэй байсаар ирсэн. Европын холбоо ардчиллын тогтолцоо сулруулсан, шүүхийн хараат бус байдлыг доройтуулсан, авлига газар авсан гэх шалтгаанаар Унгарт олгох тэрбум еврогийн санхүүжилтийг царцаасан. Үүний хариуд Орбан Европын холбооны чухал шийдвэрүүдийг, тухайлбал Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хориглох тухайгаа байнга анхааруулж ирсэн юм. Сонгууль ойртох тусам Орбан "Tisza" намыг Европын холбооны “гар хөл” болж, өөрийг нь засгийн эрхээс зайлуулахыг оролдож байна гэж буруутгаж байгаа. Харин тус нам энэ мэдэгдлийг эрс няцаажээ.

Петер Мадьяр Унгарын барууны холбоотнуудтай харилцааг сайжруулах, зогсонги байдалд орсон эдийн засгийг сэргээх, улсыг илүү ардчилсан замд эргүүлэн оруулах амлалт өгөөд байна.

Орбан мөн Украин дахь дайнаас олон улсын томоохон компаниуд, тухайлбал банк болон эрчим хүчний компаниуд ашиг олж байна гэж мэдэгджээ. Тиймээс улс төрийн өрсөлдөгчтэй нь эвсэж, өөрийг нь санаатайгаар сонгуульд ялуулахгүй байх оролдлого хийж байна гэж Орбан буруутгасан байна. Тэрбээр гадаадын газрын тосны компаниуд, банкны салбар болон Брюсселийн удирдлагууд Унгарт шинэ засгийн газар байгуулахаар бэлтгэж байна гэж үзэж байна. Улмаар энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол сөрөг хүчин нь Европын холбооны шаардлагад хэзээ ч “үгүй” гэж хэлэхгүй байх аюултай гэж анхааруулсан байна.

Хэрэв түүний нам "Fidesz" сонгуульд дахин ялж, тав дахь удаагаа олонх болбол Орбан Унгарын тусгаар тогтнолд халддаг гэж үздэг байгууллага, нөлөөллүүдийг зайлуулах ажлаа үргэлжлүүлнэ гэж амлаж байна.

Тэрбээр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг магтаж, түүнийг сонгуулийн өмнө дэмжсэнд талархал илэрхийлжээ. Орбаны хэлснээр Трамп “хуурамч” төрийн бус байгууллага, мөн гаднын санхүүжилттэй сэтгүүлч, шүүгч, улс төрчдийг шахан гаргах боломжийг бүрдүүлсэн байна. Тэрбээр Трампыг либерал чиглэлийн дэлхийн бизнес, хэвлэл мэдээлэл, улс төрийн сүлжээний эсрэг тэмцсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Унгарт гадаад нөлөөг багасгах боломжийг нэмэгдүүлнэ гэж хэлж байна. Мөн “Брюсселийн дарамтын машин” Унгарт одоо ч ажиллаж байгаа ч дөрөвдүгээр сарын сонгуулийн дараа түүнийг цэвэрлэнэ гэж Орбан мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2026-02-16 202.55.191.130

Hungaria chine uuruu EU-aasaa asar ih mungun tuslamj avdag gazar shuu dee. Tiim l lag ym Oros ahaasaa munguu avah heregtei shuu dee

Avatar

Нэргүй 2026-02-16 66.181.180.161

Тэ1 хүн байна даа

Avatar

Нэргүй 2026-02-16 86.169.199.112

Одоо явах цаг нь болсон…

Avatar

Нэргүй 2026-02-16 103.57.94.96

эрүүл саруул ухаантай хүн байна даа

Avatar

Нэргүй 2026-02-16 103.212.162.161

манай Женко дүрээрээ…

Avatar

Нэргүй 2026-02-16 103.229.120.63

Путины долоогч Орбан зайлаа.

Avatar

зочин 2026-02-16 66.181.160.62

Адгийн шаарууд ардчилалын боломжийг тултал нь л ашиглах юм дөөөө..Дарангуйлагч нарын дунд ингэж эсрэг үзэл бодолтой байсан бол адаглаад л хөөгднө , цаашлаад амь насаач алднаа …
Женко хүртэл ардчилалын буянаар бүр Ерөнхийлөгч болоод авсан шдэ!. Өөр цагт бол бөхөөс хэтрэхгүй шд..

Avatar

Зочин 2026-02-16 103.229.121.127

Европын холбоо цагаачдыг хилээрээ чөлөөтэй оруулж, тэдэнд халамж өгч тэжээдэг, тэд нар нь гэмт хэрэг хийдэг ийм л болж. Гэтэл Унгарууд хилээ маш сайн хамгаалдагаас цагаачдыг оруулдаггүйгээс олсон хэдэн мөнгөө өөрийнхөө иргэдэд зориулдаг. Ер нь Европод жинхэнэ шар арьстануудыг олж хархад хэцүү болсон.

Avatar

Нэргүй 2026-02-16 103.57.95.36

Тэгээд холбооноосоо гараад пүтлэрээ дагаад зайлаач. пүүтэн пиздa шигээ худлаа мэдэгдэл хийхээс цаашгүй

Avatar

Нэргүй 2026-02-16 103.145.234.19

удахгүй энэ хэцүүднэ ээ

Avatar

Нэргүй 2026-02-16 103.57.92.178

ЕХ байж Унгар ард түмэн нь сайн амьдраад байгаа биз дээ, гаднаас цагаач ажилчид авч ажиллуулахаас өгсүүлээд. Энэ их эргүү нөхөр байна даа

Avatar

Нэргүй 2026-02-16 202.126.91.10

Европийн холбоо зүүний либераль лгбт цагаачлалыг дэмжсэн үзэлдээ ялзарч идээ бээрэндээ бугшин идэгдэж байнаа

Avatar

Нэргүй 2026-02-16 103.57.92.178

Тэр бол хувь хүмүүсийн л асуудал.

Avatar

Нэргүй 2026-02-16 66.181.179.57

ФАШИЗМЫН ЭЦЭГ ИТАЛЫН МУСОЛЛИНИЙГ ИТАЛИЧУУД ХОЛНООС НЬ ДУУЖИЛЖ ОЛОН ХОНОГ БАЙЛГАЖ ХОРСОЛОО ТАЙЛСАН ГЭДЭГ ОРОСУУД Ч МОН АДИЛ ЭНХ ЦАГТ ОЛОН САЯ ХУН АЛЖ ТУРЭМГИЙ ДАЙН ХИЙСЭН ПУТЛЕРЭЭ ХОЛНООС ДУУЖЛЭХ БАЙХ ДАА

Avatar

Нэргүй 2026-02-16 192.82.66.174

Женкорхуу юм уудаа

Avatar

Нэргүй 2026-02-16 103.57.92.178

Энэ олон сэтгэдлүүдээс өөрөө л зөв дүгнэлээ

Avatar

tsyb 2026-02-16 50.147.160.114

Killerc

Avatar

зочин 2026-02-16 202.9.46.146

Европын улс орнуудын удирдагч нарын дотроос эрүүл ухаантай цөөн удирдагчийн нэг нь энэ хүн дээ.

Avatar

Ха 2026-02-16 103.71.100.54

Путингийн бегс долоогч хамгийн ухаантай нь л даа, чам шиг.

Avatar

Нэргүй 2026-02-16 202.126.91.10

Чам шиг либерөль гомонууд орбаныг шүүхгүй ээ

Avatar

Иргэн 2026-02-16 64.119.31.64

Энэ сүүлийн зоммунист дэлхийгээс арчигдаж, путлярын бөгсийг долоож оросод насаа дуусгана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж