Жуулчдад халтай Монгол | News.MN

Жуулчдад халтай Монгол

Жуулчдад халтай Монгол

Жуулчдад халтай Монгол

Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлж, түүгээрээ эх орноо дэлхийд сурталчлах, эдийн засгийн эргэлтээ ч сайжруулах бүрэн боломжтой улс. Учир нь бид дэлхийд Чингисийн Монгол гэдгээрээ алдартай. Зөвхөн “Чингис хаан” гэсэн тодотгол жилд хэдэн мянган жуулчинг манай улс руу дууддаг. Үүнээс гадна дэлхийн хаана ч байхгүй үзэсгэлэнт байгаль, дуу алдам онгон дагшин үзэсгэлэн зөвхөн биднийх. Ихэнх жуулчин манай улсыг зорихдоо цэвэр агаар, цэнгэг устай тал нутагт очиж, монгол гэрт амарч, цагаан идээ идэж, морь унах сонирхолтой ирдэг. Тиймээс ч амар амгалангийн орон гэсэн төсөөлөл тэдэнд бий. Харин үлдсэн цөөхөн хэсэг нь л Улаанбаатарыг тольдож, үдшийн хотоор зугаалах нь адал явдалтай санагддаг байх. Тэгвэл тэдний аюулгүй байдлыг хэн, хэрхэн хангах вэ. Өнөөдөр бид жуулчдыг хэрхэн татах вэ, юугаа үзүүлэх вэ гэж зовнидог ч аюулгүй байдлыг нь хэрхэн хангах тал дээр тун дутмаг байгаа нь нууц биш. Засгийн газар жилд ирэх жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жилийн хувьд 971 мянган жуулчин манай улсад иржээ. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад 14.5 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч Өнгөрсөн гуравдугаар сард Герман улсын иргэн, жуулчин эмэгтэй монгол орноор ганцаараа хийсэн аяллынхаа туршид бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа өөрийн блогтоо бичсэн нь хэдэн мянган сэтгэгдэл авч, цахим сүлжээнд гэрлийн хурдаар тархсан. Энэ нь Монгол Улсыг аялахад хамгийн эрсдэлтэй орны нэгээр нэрлэж, хар тамга дарсан юм. Үүнээс гадна жуулчидтай холбоотой халаасны хулгай, дээрмийн тохиолдол тоймгүй олон бүртгэгдэж байна. Зарим зөрчил нь шийдэгддэг ч, эдгээр мэдээлэл тарснаар манай орон руу чиглэсэн жуулчдын цөөнгүй хэсэг нь буцахад хүрч байна.

ХҮМҮҮСИЙН БУРУУ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА

Солонгос улсын иргэн Чой Ван Су манай улсад аялсан тэмдэглэл бичжээ. “2018 оны долдугаар сарын 9. Үзэсгэлэнг нь тольдоод л баймаар байгалийн сайхныг би Монгол Улсад харлаа. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд майхнаа бариад хээр хоноход ч сэтгэл амар. Маргааш Хөвсгөл далайг үзнэ. 2018 оны долдугаар сарын 15. Би Улаанбаатар хотод ирж, жижигхэн хэрнээ тохилог буудалд буусан боловч хэтэвчээ алдчихлаа. Хэн нэгэн нь өрөөнөөс минь авчихаж. Өрөөгөө түгжээгүй нь миний л буруу байх. Үйлчлэгч бүсгүйгээс асуусан боловч мэдэхгүй гэж хариулсан”. Энэ мэт эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн гэх мэдээлэл ар араасаа цуварч байна. Саяхан манай улсад аялж явсан Францын хоёр иргэнийг дээрэмдсэн гэх асуудал бас л шуугиан дэгдээсэн. Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Баясгалан “Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд суурилсан мэдээллийн урсгал, маркетинг маш хурдтай газар авах болсон. Үүнийг дагаад хүмүүс аяллын блог, цахим хуудсыг дагаж, мэдээлэл авч, аяллаа төлөвлөдөг. Тэгэхээр энэ төрлийн мэдээлэл аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлнө. Энэ бол хотын төдийгүй орон нутгийн иргэд аялал жуулчлалын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай шууд холбоотой. Нүүдэлчдийн найрсаг, зочломтгой байдлыг олон улсад мэддэг болсон. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр жуулчидтай зүй бус харилцдаг хэсэг ч байна. Нэг хүний буруутай үйлдлээс болоод бүхэл бүтэн улс орны аялал жуулчлалын салбарт маш сөрөг үр дагавар авчирч байгаа юм” гэж байв. Харин Монголын аялал жуулчлалын холбооны менежер Н.Дархижав “Манай байгууллагын хувьд ямар нэгэн гомдол хүлээж авдаггүй. Бидэнд гомдол ирлээ ч шийдвэрлэх эрхзүйн үндэс байхгүй. Зөвхөн Монголын аялал жуулчлалаа гадаадад сурталчлах, дотоодын аяллын компаниудад хандсан уриалга л гаргадаг” гэсэн юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНГ НЭМЬЕ

Жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр БОАЖЯ, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч ажилладаг аж. Тусгай дугаарт дуудлага хүлээн авдаг бөгөөд гарсан зөрчлийг нь цаг тухайд нь хурдан шийдэж өгөхийг эрмэлздэг гэж байв. Манай улсын аялал жуулчлалын тогтолцооны хувьд аяллын компани нь хүлээн авсан жуулчныхаа эрүүл мэнд, амь нас аюулгүй байдлыг хариуцдаг юм байна. Харин бие даасан аялагчдын хувьд хэн, хаашаа явж байгаа талаарх мэдээлэл авахад хэцүү байдаг тухай албаныхан ярьж байна. Харин орон нутгийн хувьд бүр хүндрэлтэй. Учир нь нэг аймагт нэг л аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн байдаг аж. Тэр нь давхар байгаль орчноо ч хариуцдаг юм байна. Тиймээс нэг дор олон жуулчин ирэхэд хүн бүрт хүрч ажиллах боломжгүй. Аяллын компаниар дамжиж ирсэн жуулчдын асуудлыг компаниас нь шийдэх ч ганц, ганцаар бие даан ирсэн жуулчдын хувьд ямар нэгэн эрсдэлд ороход аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн л шийдвэрлэх үүрэгтэй аж. Тиймээс Монголын аялал жуулчлалын салбарт зөвхөн хөтөч, орчуулагчаас гадна аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлага тулгарч байна. Мөн Хувиараа яваа жуулчид холбогдох байгууллагаас мэдээлэл авалгүйгээр аялалд гардаг. Тиймээс ямар нэгэн бүртгэл, хяналтын арга хэмжээ авах боломжгүй. Үүнээс болж зарим нь гэмт хэргийн шинжтэй халдлагад болон байгаль, цаг уурын бэрхшээлд өртөх тохиолдол бий. Тэгэхээр бие даан аялж байгаа аялагчид тухайн газар, цаг агаарын нөхцөл байдлыг сайн судалж, маршрутаа зөв сонгох хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-10 202.21.106.119

Юун 971 мянган жуулчин ирсэн бэ? 471 мянга байлгүй дээ сэтгүүлчээ? Хулгайчдын хувьд цагдаа нь хулгайчтайгаа найз биш харин хулгайчаа барьдаг болсон цагт л Монголд хулгай багасна. Төрийн тэргүүн нь залуудаа айл ухаж байсан байхад бид мөддөө хулгайгаас салхгүй ээ

Zochin 2018-08-10 202.9.42.14

Uzesgelent baigaltai ni zevxen Mongol gej yarixaa bolix xeregtei delixiin busad orond manaixaas iluu goyo baigal baidag .

Зочин 2018-08-10 103.26.195.59

ГЕРМАН АВГАЙГ МАНАЙХАН ТООГООГҮЙ БОЛОХООР ХУДЛАА БЭЛГИЙН ДАРАМТАД ОРСОН ГЭЖ ГҮТГЭСЭН . МАНАЙХАН ТЭРЭНД НЬ АРАЙ Ч ҮНЭМШИХГҮЙ БИЗ ЭЭ .

Зочин 2018-08-10 27.123.214.110

Khulgaichaas gadna usaa tasaldag, togoo tasaldag unen sonin

Зочин 2018-08-10 27.123.214.108

Монгол улс х у лгайч нарын эх нутаг болсоон . Халаасны хулгай, малын хулгай, орон байрны хулгай хэрээс хэтэрсээн. Хулгайчид нь хүний эрхээр халхавчилж, өмгөөлөгчдийн бүхэл бүтэн багаар хамгаалуулж, хуулийн " цоорхой" -г ашиглаж ял завшдаг жишиг тогтоод улам газар авч байгаа шүү. Энэ муухай жишигээ хуулийн байгууллага нь халахгүй бол жуулчид бидний эх орныг муухайгаар нэрлэх нь зөв шүү дээ. Улс даяараа хулгайтай тэмцэе.

Зочин 2018-08-10 27.123.214.108

Монгол улс х у лгайч нарын эх нутаг болсоон . Халаасны хулгай, малын хулгай, баырны хулгай хэрээс хэтэрсээн. Хулгайчид нь хүний эрхээр халхавчилж, өмгөөлөгчдийн бүхэл бүтэн багаар хамгаалуулж, хуулийн " цоорхой" -г ашиглаж ял завшдаг жишиг тогтоод улам газар авч байгаа шүү. Энэ муухай жишигээ хуулийн байгууллага нь халахгүй бол жуулчид бидний эх орныг муухайгаар нэрлэх нь зөв шүү дээ. Улс даяараа хулгайтай тэмцэе.

Зочин 2018-08-10 27.123.214.108

Х у лгайч

Зочин 2018-08-10 27.123.214.108

Монгол улс [Хориотой Үг] нарын эх нутаг болсоон . Халаасны хулгай, малын хулгай, баырны хулгай хэрээс хэтэрсээн. Хулгайчид нь хүний эрхээр халхавчилж, өмгөөлөгчдийн бүхэл бүтэн багаар хамгаалуулж, хуулийн " цоорхой" -г ашиглаж ял завшдаг жишиг тогтоод улам газар авч байгаа шүү. Энэ муухай жишигээ хуулийн байгууллага нь халахгүй бол жуулчид бидний эх орныг муухайгаар нэрлэх нь зөв шүү дээ. Улс даяараа хулгайтай тэмцэе.

Зочин 2018-08-10 211.36.140.31

Монголчууд оркуудын бүгд найрамдах улс гэдгээ дэлхийд зарлаад, Хойд Солонгосоос илүү хаалттай улс болох нь л дутаад байх шиг байна аа даа. Хаалттай гэгддэг Хойд Солонгос хүртэл цөөнгүй тооны жуулчин хүлээж авдаг юм ш дээ. \nЮугаа ч хөгжүүлээгүй байж Монголд жуулчид хүлээж авна гээд л аялал жуулчлалын яамны сайд мануухай нь донгосоод байдаг, 19 дүгээр зууны модон жорлонтойгоо зууралдаад байж л байна. Хүн дүрст оркууд нь энэ дэлхий дээр ганцхан монгол улс байдаг гэсэн худгийн мэлхий шиг ойлголттой. Модон жорлон, халаасны [Хориотой Үг], таксины жолооч нарын хэтэрсэн шунал, үйлчилгээний чанар соёл, хотын заваан бохир байдал, Монголын хүн дүрст оркууд болон оркуудын гудамжинд хаядаг нус, цэр, шүлсийг хараад л "Чааваас даа эдний хажууд Хятадын харьяанд байдаг ӨМӨЗО руу аялсан нь хамаагүй дээр юм байна" гэж бодоод буцдаг жуулчид олон болсон шүү дээ.

ээж 2018-08-10

естой яг унэн

Иргэн 2018-08-10 103.229.177.50

Хулгайчтайгаа тэмцдэггүй улсад ийм байлгүй яахав дээ

Зочин 2018-08-10

Мөнгөгүй ядарсан жуулчид манайд ирдэгшт. Монголын байгаль тийм ч их үзэсгэлэнтэй биш гэдгийг одоо хүртэл ойлгоогүй орк бичиж дээ янз нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж