Бразилд гэмт хэрэг ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Бразилд гэмт хэрэг ихэсчээ

Бразилд гэмт хэрэг ихэсчээ

Бразил улсад гэмт хэргийн улмаас 2018 онд 63 мянга гаруй хүн алагдсан нь өнгөрсөн 2017 оныхтой харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Бразилын олон нийтийг хамгаалах форумаас цагдаа нарын гарт өдөрт дунджаар 14 хүн ами алддаг болохыг судалж тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал даруй 20 хувь өссөн үзүүлэлт аж.
Хүчирхийллийн хэрэг мөн найман хувиар өсч 60 мянгад хүрчээ. Харин эмэгтэйчүүдийг хөнөөсөн гэмт хэрэг 6.1 хувь буюу 4500 гаруй бүртгэгдсэн.

“Энэ бол сүйрэл. Эдгээр тон үзүүлэлтүүд биднийг хүн амины хэрэгтэй тэмцэж чаддаггүйг харуулж байна. Бидэнд хоёр том асуудал тулгарч байгаа нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон  зохион байгуулалттай гэмт хэрэг” гэж уг форумын ахлагч Ренато Сержио де Лима мэдэгджээ.

Ирэх аравдугаар сард Бразил улсын ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх санаачилга, төлөвлөсөн кампанит ажлууд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт багтах болохыг улс төрийн ажиглагчид таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: Guardian
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж