"Хоромхон" гурван гоол оруулсан ч "Атлетик 220"-ийг хожсонгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

"Хоромхон" гурван гоол оруулсан ч "Атлетик 220"-ийг хожсонгүй

"Хоромхон" гурван гоол оруулсан ч "Атлетик 220"-ийг хожсонгүй

Японы ‘DENTSU’ групийн ивээн тэтгэж буй ‘МХБХ-ны цом’-ын шөвгийн наймын гурав дахь тоглолтод ‘Атлетик 220’, ‘Хоромхон’-ыг 5:3-аар хожлоо.

‘Хоромхон’ клубээс төрөн гарсан шилдэг довтлогч Н.Наранболд нэгдүгээр үед хуучин багийнхаа эсрэг гурван гоол оруулав.

Эхний үеийн төгсгөлд ‘Мазала’ нэгдүгээр лигийн шилдэг хаалгач Б.Мөнхболд торгуулийн цохилтоос тоог 3:1 болгосон нь шийдвэрлэх хагаст ‘Хоромхон’-д болж байгааг харуулсан юм.

Тэр ч утгаараа хоёр дугаар үеийн ‘Хоромхон’ клубээс 48 дахь минутад Т.Мөнхбаатар, 50 дахь минутад А.Батболд нар гоол оруулж, тоог тэнцүүлж чадлаа.

Эгзэгтэй энэ мөчид Н.Наранболд 65 дахь минутад дахин нэг гоолыг өөрийн нэр дээр бичүүлж, ‘ПОКЕР’ толилуулсан юм. Н.Наранболдын гоолоос 20 минутын дараа Х.Норито гоол оруулж, үндсэн цаг 5:3-аар дууслаа.

Тийнхүү ‘Мазала’ үндэсний дээд лигийн шилдэг багийн хаалганд гурван гоол оруулсан ‘Хоромхон’-д ялалт авч чадалгүй, тэмцээнээ өндөрлүүлэв. Харин хожил авсан ‘Атлетик 220’ 09 сарын 12-д хагас шигшээ тоглолтоо ‘Эрчим’-ийн эсрэг хийхээр боллоо.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж