Грекийн Улаан загалмайн нийгэмлэгт хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Грекийн Улаан загалмайн нийгэмлэгт хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Грекийн Улаан загалмайн нийгэмлэгт хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

БНХАУ-ын “ Улаан загалмайн нийгэмлэг Грекийн Улаан загалмайн нийгэмлэгт өнгөрсөн долдугаар сард гарсан томхон гал түймрийн улмаас учирсан дагаврыг багасгах зорилгоор хүмүүнлэгийн тусламж болгож 100000 ам.долларыг хүлээлгэн өгсөн” гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв. Афин хотод суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны худалдаа хариуцсан ажилтан Ван Цян Грекийн эрх баригчдад дээрх мөнгөн дүнг бичсэн мөнгөний баримтыг өгсөн байна. Тэрээр “Энэ эмгэнэлт явдлын дараа БНХАУ-ын эрх баригчид эв санааны нэгдлээ илэрхийлэхийн тулд түншГрекийн эрх баригчидтай холбоо барьсан гэж онцлов. Өнгөрсөн долдугаар сарын 23-наас эхэлж гарсан гал түймэр нь Афины ойролцоо болон Мати амралтын газарт гарсан гал түймэр хурдан авч тархсан аж. Хүчтэй гал түймрийн улмаас 91 хүн амь үрэгдсэн бөгөөд 180 гаруй хүн бэртэж түлэгдсэн байна. Мэргэжилтнүүд гал түймрийг санаатайгаар төлөвлөсөн байж болохыг үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж