Монгол улс Азийн наадамд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол улс Азийн наадамд

Монгол улс Азийн наадамд

Азийн спортын хамгийн том үйл явдал болох 2018 оны Азийн наадам хэдхэн хоногийн дараа Индонез улсын Жакарта болон Палембанг хотуудад явагдана. Монгол улс анх 1974 оны Ираны Тегеран хотноо болсон Азийн наадамд оролцож эхэлснээс хойш 11 дэх удаагаа оролцох гэж байна. 1986 оны Сөүлийн Азийн наадамд ороогүйг эс тооцвол Монгол улс оролцсон Азийн наадам бүртээ медаль хүртэж байжээ.

Анхны Азийн наадмын шанг бокс, чөлөөт бөх, сонгомол бөх, буудлага, хөнгөн атлетик болон дугуйн спортын тамирчид татаж байсан бөгөөд хөнгөн атлетикийн спортоор анхны бөгөөд сүүлчийн медалийг МУГТ Д.Намжилмаа агсан зээрэнцэг шидэлтийн төрөлд хүртэж байсан. Монгол улс Азийн наадмаас ТОП-4 гэж ярьдаг чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлагын спортоос гадна сонгомол бөх, дугуй, хөнгөн атлетик, таэквондо, ушугийн спортын төрлүүдэд медаль хүртээд байна.

1974-ТЕГЕРАН

  • Бокс: Б.ГАНБАТ 54 кг хүрэл, С.ГОМБО 60 кг мөнгө
  • Чөлөөт бөх: О.ЭНХТАЙВАН 48 кг хүрэл, З.ОЙДОВ 62кг мөнгө, Д.СЭРЭЭТЭР 73 кг мөнгө, Д.ЦЭРЭНТОГТОХ 90 кг алт, Х.БАЯНМӨНХ 100 кг алт
  • Сонгомол бөх: Ц.НАЦАГДОРЖ 68 кг хүрэл, Д.ЦЭРЭНДАШ 82 кг хүрэл, Ж.МӨНХБАТ 90 кг хүрэл, Х.БАЯНМӨНХ 100 кг мөнгө, Д.АДЪЯАТӨМӨР +100 кг хүрэл
  • Буудлага: Т.МЯГМАРЖАВ 25 м-н төрөлд хүрэл
  • Хөнгөн атлетик: Д.НАМЖИЛМАА зээрэнцэг шидэлтээр мөнгөн медаль
  • Дугуй: замын дугуйн БАГИЙН уралдаанд хүрэл

1978-БАНГКОК

  • Бокс: Р.ОТГОНБАЯР 57 кг хүрэл, Х.ЖАМГАН 63.5 кг хүрэл, Д.ЭРДЭНЭ 75 кг хүрэл
  • Чөлөөт бөх: Д.ГАНБАТ 52 кг хүрэл, З.ОЙДОВ 68 кг алт, Ж.ДАВААЖАВ 74 кг хүрэл, А.БААТАРХҮҮ 82 кг мөнгө, Ч.ГОЧООСҮРЭН 90 кг мөнгө, Ж.БОР 100 кг мөнгө

1982-ШИНЭ ДЕЛИ

  • Бокс: С.ХИЧЭЭНГҮЙ 91 кг хүрэл
  • Чөлөөт бөх: Б.БОЛД 68 кг алт, З.ДҮВЧИН 82 кг алт, Д.ЦЭРЭНТОГТОХ 90 кг мөнгө
  • Буудлага: Г.ГАНЗОРИГ 50 м-н төрөлд мөнгө, 50 м-н БАГИЙН төрөлд алт (М.Жанцанхорлоо, Г.Ганзориг, С.Адилбиш, С.Энхжаргал)
  • Дугуй: Ц.ГАНБОЛД холын зайн уралдаанд мөнгө

1990-БЭЭЖИН

  • Бокс: Ц.ЦЭРЭННЯМ 54 кг хүрэл, С.ЭРДЭНЭБАТ 57 кг хүрэл, Н.АЛТАНХУЯГ 63.5 кг хүрэл, Б.АЛТАНГЭРЭЛ 75 кг мөнгө, Д.ГАНЗОРИГ 91 кг хүрэл
  • Чөлөөт бөх: Ц.ХОСБАЯР 48 кг хүрэл, А.ЦЭДЭНСОДНОМ 57 кг мөнгө Л.ЭНХБАЯР 74 кг мөнгө, П.СҮХБАТ 82 кг алт, Б.ЖАВХЛАНТӨГС -100 кг мөнгө, А.БААТАРХҮҮ -130 кг мөнгө
  • Жүдо бөх: Д.БАТТУЛГА 60 кг хүрэл, А.БУЯНЖАРГАЛ 71 кг хүрэл, Б.БАТ-ЭРДЭНЭ +95 кг мөнгө, Б.БАТ-ЭРДЭНЭ үнэмлэхүй хүрэл
  • Дугуй: Д.ТӨМӨР-ОЧИР замын дугуйн хүрэл, замын дугуйн багийн мөнгө (Д.Мөнхбат, Д.Төмөр-Очир, Б.Хаянхярваа, Д.Жаргалсайхан)

1994-ХИРОШИМА

  • Чөлөөт бөх: Т.ЗҮҮНБАЯН 48 кг мөнгө, Ц.ЦОГТБАЯР 57 кг алт, Б.БАТ-ЭРДЭНЭ -100 кг хүрэл
  • Жүдо бөх: Д.БАТТУЛГА 65 кг хүрэл, Х.БОЛДБААТАР 71 кг хүрэл, Б.БАТ-ЭРДЭНЭ +95 кг хүрэл, Б.БАТ-ЭРДЭНЭ үнэмлэхүй хүрэл, С.ДАШДУЛАМ үнэмлэхүй хүрэл
  • Буудлага: Д.МӨНХБАЯР 10 м-н хийн гар буу мөнгө

1998-БАНГКОК

  • Бокс: Т.ҮЙТҮМЭН 60 кг хүрэл, Д.ЭНХСАЙХАН 63.5 кг хүрэл, Б.ЭНХБАЯР 71 кг хүрэл
  • Чөлөөт бөх: О.ПҮРЭВБААТАР 58 кг мөнгө, Ц.ЦОГТБАЯР хүрэл, Д.СУМЪЯАБАЗАР 97 кг МӨНГӨ, Г.ӨСӨХБАЯР 130 кг ХҮРЭЛ
  • Жүдо: Э.УУГАНБАЯР 66 кг хүрэл, Х.БОЛДБААТАР жүдо алт, Х.ЭРДЭНЭТ-ОД 57 кг алт, Д.ПҮРЭВСҮРЭН 90 кг хүрэл, О.ОДГЭРЭЛ 100 кг хүрэл, С.ДАШДУЛАМ 78 кг хүрэл
  • Буудлага: 25 м-н Багийн хүрэл (Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун)

2002-БУСАН

  • Чөлөөт бөх: О.ПҮРЭВБААТАР 60 кг алт, Н.БАЯРМАГНАЙ 66 кг хүрэл, Ц.ЭНХЖАРГАЛ 48 кг хүрэл, Н.ОТГОНЖАРГАЛ 55 кг хүрэл, О.МЯГМАРСҮРЭН 63 кг хүрэл
  • Жүдо бөх: Х.ЭРДЭНЭ-ОД 57 кг хүрэл, Г.ДАШДАВАА 66 кг хүрэл, Д.НЯМХҮҮ 81 кг хүрэл, Ц.ОЧИРБАТ 90 кг мөнгө, Э.ДОЛГОРМАА 78 кг хүрэл, Э.ДОЛГОРМАА үнэмлэхүй хүрэл
  • Буудлага: О.ГҮНДЭГМАА 25 м-н гар буу хүрэл

2006-ДОХА

  • Бокс: Э.БАДАР-УУГАН 54 кг хүрэл, З.ЭНХЗОРИГ 57 кг мөнгө, У.МӨНХ-ЭРДЭНЭ 60 кг мөнгө
  • Чөлөөт бөх: Б.БАТЗОРИГ 66 кг хүрэл, Ц.ЭНХЖАРГАЛ 48 кг хүрэл, Н.ОТГОНЖАРГАЛ 55 кг хүрэл, Б.ОДОНЧИМЭГ 63 кг хүрэл, О.БУРМАА 72 кг хүрэл
  • Жүдо бөх: Х.ЦАГААНБААТАР 66 кг алт, Д.НЯМХҮҮ 81 кг алт, М.БУНДМАА 52 кг мөнгө, П.ЛХАМДЭГД 78 кг хүрэл, Д.ЦЭРЭНХАНД 78 кг мөнгө, Д.ЦЭРЭНХАНД үнэмлэхүй мөнгө
  • Буудлага: эмэгтэй багийн 25 м-н гар буу хүрэл (О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Хэрлэнцэцэг)

2010-ГУАНЖОУ

  • Бокс: Ж.ОТГОНЖАРГАЛ 69 кг хүрэл, Э.УНДРАМ 69 кг мөнгө
  • Чөлөөт бөх: Г.МАНДАХНАРАН 60 кг алт, Д.ГОМБОДОРЖ 74 кг хүрэл, П.ӨСӨХБААТАР 84 кг хүрэл, Ж.ЧУЛУУНБАТ 120 кг мөнгө, О.НАСАНБУРМАА 63 кг мөнгө, Г.НАРАЧИМЭГ 72 кг алт
  • Жүдо бөх: Х.МӨНХБААТАР үнэмлэхүй хүрэл, Б.БАТ-ЭРДЭНЭ 48 кг хүрэл, М.БУНДМАА 52 кг мөнгө, Т.БАТТӨГС 57 кг хүрэл, Ц.НАРАНЖАРГАЛ 70 кг хүрэл, Д.ЦЭРЭНХАНД үнэмлэхүй хүрэл
  • Буудлага: багийн мөнгө (О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг) 25 м-н спорт гар буу
  • Ушу: М.БАТЖАРГАЛ 75 кг хүрэл

2014-ИНЧОН

  • Бокс: Д.ОТГОНДАЛАЙ 60 кг алт, М.НАНДИНЦЭЦЭГ 51 кг хүрэл
  • Чөлөөт бөх: С.БЯМБАСҮРЭН 55 кг мөнгө, Б.НОМИН 57 кг хүрэл, Д.ХҮДЭРБУЛГА 97 кг хүрэл, С.ЦЭРЭНЧИМЭД 63 кг хүрэл, О.БУРМАА 75 кг хүрэл
  • Жүдо: Г.БОЛДБААТАР 60 кг мөнгө, Д.ТӨМӨРХҮЛЭГ 66 кг алт, Г.ОДБАЯР 73 кг мөнгө, Н.ДАВААСҮРЭН 81 кг хүрэл, Л.ОТГОНБААТАР 90 кг хүрэл, Н.ТҮВШИНБАЯР -100 кг алт, Ө.ДҮҮРЭНБАЯР +100 мөнгө, М.УРАНЦЭЦЭГ 48 кг алт, Д.СУМЪЯА 57 кг хүрэл, Ц.НАРАНЖАРГАЛ 70 кг хүрэл
  • Буудлага: Ч.НАРАНТУЯА эмэгтэй 50 м-н урт бууны төрөлд алт, О.Гүндэгмаа 25 м-н гар бууны төрөлд хүрэл, эмэгтэй БАГИЙН  хүрэл (О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг)
  • Таэквондо: М.Түмэнбаяр 54 кг хүрэл

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!