Амьд цэцгийн импорт 2.9 дахин өсжээ

Амьд цэцгийн импорт 2.9 дахин өсжээ

Амьд цэцгийн импорт 2.9 дахин өсжээ

Гаалийн ерөнхий газраас амьд цэцгийн импортын статистик мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сард 973,229 ширхэг амьд цэцэг импортолсон байна.

Харин сүүлийн гурван жилийн дүнгээр авч үзвэл амьд цэцгийн импорт 2.9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2023 онд 4.2 сая ширхэг, 2024 онд 6.8 сая ширхэг буюу 62 хувиар өссөн, 2025 онд 12.2 сая ширхэг буюу өмнөх оноос 80 хувиар өссөн байна. БНХАУ-аас 297 мянган ам.долларын үнийн дүн бүхий 949,327 ширхэг, Эквадор улсаас 11 мянган ам.долларын 6,855 ширхэг, Нидерланд улсаас 23.6 мянган ам.долларын 17,010 ширхэг, БНСУ-аас 0.1 мянган ам.долларын 37 ширхэг амьд цэцэг тус тус импортолжээ. Амьд цэцгийн импорт жил ирэх тусам тогтмол өсөж байгаа нь зах зээлийн эрэлт нэмэгдэж буйг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж