Шарлахаас нь амжиж цэцгэн дунд “эрхлээрэй”

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Шарлахаас нь амжиж цэцгэн дунд “эрхлээрэй”

Шарлахаас нь амжиж цэцгэн дунд “эрхлээрэй”

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын хананд дэлбээ бүрийг нь хуруугаар имэрч болохоор өнгө өнгийн цэцэгс алаглаж байна. Учир нь тус танхимд БНСУ болон Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гарч байгаа юм. Үзэсгэлэнд БНСУ-ын урчуудын эвлэлээс сонгосон шилдэг 70 гаруй зураачийн 76 бүтээл дэлгэгдэж байгаа бол танхимын талбай хүрэлцээгүйгээс шалтгаалан Монголоос А.Баярмагнай, О.Энхтайван, С.Батчулуун, Н.Алтанцэцэг зэрэг зураачийн бүтээлээр үзэгчдийн мэлмийг мялаахаар тавьжээ. БНСУ-ын зураачдын бүтээлийн онцлог нь төрөл бүрийн цэцэг  болон  өвөл, цас дүрсэлсэн байлаа. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Тиймээс тус цэцэгсийг ‘шарлахаас’ нь өмнө амжиж үзэсгэлэнд саатаж, цэцгэн дунд ‘эрхлээрэй’.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж