Трампын хадам аав ээж АНУ-ын иргэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Трампын хадам аав ээж АНУ-ын иргэн боллоо

Трампын хадам аав ээж АНУ-ын иргэн боллоо

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын эцэг эх өчигдөр АНУ-ын хууль ёсны иргэншлийг хүлээн авчээ. Түүний эцэг эх Словени хүмүүс байдаг аж. Тэргүүн хатагтай Меланиа Трамп ч мөн адил Словени улсад төрж өссөн. Тэрбээр 1996 онд АНУ-д ажиллаж амьдрахаар ирж 2006 онд хууль ёсны иргэн нь болж байжээ.

АНУ-ын иргэн болохыг хүсэгчид  тус улсад таван жил амьдарсан байх ёстой байдаг. Тэргүүн хатагтайн эцэг эх Словени улсын иргэн бөгөөд АНУ-д  байхдаа ногоон картын визээр амьдарч байсан аж.

Тэргүүн хатагтай Меланиа Трампын эцэг эх

Меланиагын эцэг Виктор Кнавс 74 настай, эх Амалиа Кнавс нь 72 настай юм. Виктор Словенийн Севника хотод машины бизнес эрхэлдэг. Харин Амалиа нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

Гэтэл түүний нас чацуу хүргэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байр сууриа илэрхийлсээр ирсэн. Хууль бус цагаачдыг албадан гаргах, гэр бүлээрээ цагаачлахаар ирсэн хүмүүсийн визийг хязгаарлах арга хэмжээ авч байсан юм.

Эх сурвалж: BBC, townandcountrymag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж