Ларри Мэйби: Монгол Улс олон улсад үлгэр жишээ болж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Ларри Мэйби: Монгол Улс олон улсад үлгэр жишээ болж байна

Ларри Мэйби: Монгол Улс олон улсад үлгэр жишээ болж байна

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр /2018.08.10/ Олон Улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дэд дарга Ларри Мэйбиг хүлээн авч уулзлаа.

Олон улсын хүмүүнлэгийн  үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэн  Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархаж буйгаа илэрхийллээ. Уулзалтаар Олон улсын Улаан Загалмайн эрх зүйн байдал, хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх  чиглэлээр үйл ажиллагаа явуулах Монгол Улсын үндэсний групп байгуулах ажлын явц, үр дүнгийн талаар ярилцсан юм. Үндэсний группыг байгуулах, ажиллах дүрэм журам удахгүй батлагдаж ажиллаж эхлэх аж.

Ларри Мэйби  олон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүнээрээ  Олон Улсын Улаан Загалмайн хуулийг ягштал мөрдөж бусад улс оронд үлгэр жишээ болж буй Монгол Улсын Засгийн газарт талархаад цаашид улам үр дүнтэй хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

Уулзалтанд үүрэгт ажлаа өгч буй Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын Зэвсэгт хүчин хариуцсан төлөөлөгч Зарван Раниеро Овсиа болон энэхүү албыг хүлээн авч буй Жан Жак Гакон, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид байлцлаа. 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж