ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Закарова хэвлэлийн бага хурлын үеэр /2018.08.09/ Сирийн нэг сая дүрвэгчийг орон гэрт нь буцаах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж мэдэгджээ. Дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх сард эхлүүлэх гэнэ.
Сирийн засаг захиргаанаас Байгаль орчин, нийгмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдсан тусгай зохицуулалтын хорооноос дотооддоо дүрвэсэн гурван сая гаруй хүмүүсийг орон гэрт нь шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Сирийн Хомс мужийн Аль Растан, Талбисе хотуудад нүүлгэн шилжүүлэлтийн ажил явагдаж байгааг дурдсан байна. Тухайлбал, Аль Растаны засаг захиргаа террористуудаас чөлөөлөгдсөнөөс хойш сүүлийн гурван сарын хугацаанд орон нутгийн 1500 орчим оршин суугч эргэн ирсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ хөрш зэргэлдээ Талбисегийн хүн амын тоо 5000- 12000 болж өссөн гэжээ.
Эх сурвалж: TASS