Сар шинийн өдрүүдэд ихэнх айл өрхүүд буузаа жигнэхдээ зориулалтын гэх тодотголтой жигнүүрийн цаас, гялгар уут зэргийг ашиглаж харагддаг. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Учир нь гялгар уутанд фоли этилин гэх бодис байдаг бөгөөд энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй. Мөн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг аж. Энэ нь хүнсэнд шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
МХЕГ-ын төв лабораторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарчээ.
Тиймээс буузаа жигнэхдээ гялгар уут ашиглахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж, үүний оронд хамгийн зөв нь тослох. Тос нь өөрөө гадаргуугийн идэвхт бодис. Тиймээс жигнүүрээ тослоход хангалттай. Түүнээс биш жигнүүрийн зориулалтын цаас гэх бүтээгдэхүүн хүртэл гялгар ууттай адилхан материалтай байдаг. Бид хуванцар хортой гэдгийг мэднэ. Үүн шиг гялгар уутыг халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй хамтад нь хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай. Товчхондоо гялгар уут нь зөвхөн аливаа зүйлийг савлах л үүрэгтэй. Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
3,595.72






















































Нэргүй 2026-02-13 202.126.90.143
зориулалтын гялгар уут гэж яаж байхав дэ
Нэргүй 2026-02-13 66.181.187.33
их хэрэглэдэг
Набэ 2026-02-13 202.9.46.110
Насаараа хэрэглэсэн.
Үнэн ба ХУДАЛ... 2026-02-13 202.126.91.109
ЗУРГЫГ ТАВИАД ТВ ЗУРАГТААР. ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ…
иргэн 2026-02-13 202.21.127.114
Байцаа угаагаад дэвсчихдэг. Нэг байцааг 2-3 ашиглаж болдог юм билээ. Бууз ч гоё болдог.
Нэргүй 2026-02-13 82.149.82.37
Политэтилен материал 300 градуст урвалд ордог шүү. Бууз жигнэхэд урвалд орохгүй.
Уншигч 2026-02-13 103.229.120.216
Их мэдэгч бяхлуу!!! Зөв зүйл дээр дуугүй байж сураач…!!!