Английн премьер лигийн солилцооны цонх хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Английн премьер лигийн солилцооны цонх хаагдлаа

Английн премьер лигийн солилцооны цонх хаагдлаа

Хөлбөмбөгийн “хүн” хар зах энэ зун нэлээд идэвхтэй байлаа. Өнгөрсөн шөнө Английн премьер лигийн солилцооны цонх хаагдсан бол бусад Европын бусад лигүүдийн солилцооны цонх нээлттэй байгаа.

Солилцооны сүүлийн өдөр Английн Эвертон клуб Испаний Барселона клубээс Колумби төвийн хамгаалагч Е.Мина болон Португал хагас хамгаалагч А.Гомез нарыг эгнээндээ нэгтгэлээ. Е.Минаг 30 сая еврогоор авсан бол А.Гомез нэг жилийн зээлээр ирсэн байна.

Арсенал клуб Испани довтлогч Л.Перезийг Вест Хэм Юнайтед клуб руу явууллаа. Вест Хэм Юнайтед клуб Испани довтлогч Л.Перезийг 4 сая паундаар өөрийн болгож 3 жилийн гэрээ байгуулжээ.

Брайтон Хоу энд Альбион клуб Испаний Валенсиа клубээс жигүүрийн хамгаалагч М.Монтояаг 6.3 сая паундаар авлаа. М.Монтаяа Английн клубтэй 4 жилийн гэрээ байгуулжээ.

Челси клуб Бельги хаалгач Т.Куртуог Испаний Реал Мадрид руу 31.5 сая паундаар явуулаад Хорват хагас хамгаалагч М.Ковачичийг зээлээр, хаалгач К.Аррисабалагаг Атлетико Билбао клубээс хаалгачдын хувьд дэлхийн рекорд үнэ 72 сая паундаар авсан.

Ливерпүүл клуб довтлогч Д.Ингсийг улирал дуустал Саутхэмптон клуб руу зээлээр явуулжээ.  

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж