Шампунийн хайрцагт камер байрлуулж эмэгтэйчүүдийг тагнадаг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Шампунийн хайрцагт камер байрлуулж эмэгтэйчүүдийг тагнадаг байжээ

Шампунийн хайрцагт камер байрлуулж эмэгтэйчүүдийг тагнадаг байжээ

Зочид буудлын угаалгын өрөөнд нууц камер байрлуулж, эмэгтэйчүүдийн бичлэгийг интернетэд тавьдаг байсан буудлын эзэнд Шинэ Зеландын шүүх 14 жилийн хорих ял өгчээ. Түүнийг энэ оны хоёрдугаар сард баривчилсан юм.

Шинэ Зеландын Хавки Бэйд орших зочид буудлын эзэн угаалгын өрөөндөө нууцаар камер байрлуулж, эмэгтэйчүүдийн талаарх нууцаар хийсэн бичлэгийг порно сайтад тавьдаг байсан нь илэрсэн юм. Камерыг шампунь дотор байрлуулдаг байжээ.  Хэрэгтэн 2017 оны арванхоёрдугаар сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл нийт 219 нууц бичлэг хийсэн нь олдсон байна. Хэрэгтэн алсаас камерыг хянаж  байсан ба орой нь хүмүүсийг өрөөгөө суллахад нь камераа  авч интернетэд тавьдаг байсан аж. Хохирсон эмэгтэйчүүдийн нэг нь ч нууц камер байгааг  зочид буудалд үйлчлүүлж байхдаа мэдээгүй гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж