Автомашиндаа засвар хийж байгаад дарагдаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.08.10/ гарсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд оршиг суух 41 настай иргэн М нь машиндаа засвар хийж байгаад дарагдсан тухай дуудлага өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн долоон алба хаагч очиж, иргэн М ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн ажээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ