Ньюс хөтөч: "Оюутан цэрэг"- сургалтын танилцуулах өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Оюутан цэрэг"- сургалтын танилцуулах өдөрлөг болно

Ньюс хөтөч: "Оюутан цэрэг"- сургалтын танилцуулах өдөрлөг болно

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 10

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.​​​​​​

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Элит Брайн’ ХХК-ийг үүсгэн байгуулагч, ОУ-ын шатрын Их мастер А.Энхтуул -ын санаачилгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын шатрын зуны эрчимжүүлсэн мэргэжлийн сургалт төгсөлтийн баяраа ‘Зайсан Хилл’ цогцолборын Prime Cineplex кино театрын р танхимд хийнэ.

10.00

  • ‘Оюутан цэрэг’- сургалтын танилцуулах өдөрлөг  Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ‘Шархад’ дахь хээрийн сургалтын төвд зохион байгуулагдана. Холбоо барих утас 88017607

  • Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан МУИС-ийн 1 дүгээр байрны 3-р давхар 320 тоот буюу Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно. Холбоо барих утас: 80801625

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ

  • нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд ‘ТАЛ НУТГИЙН МАРАФОН ‘ олон улсын марафоны талаар хэвлэлийн хурал болно.

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордны В танхимд БЗД-ийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБ-ын байгууллагуудын удирдлага, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл болон тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл авч, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцоно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1945.08.10 БНМАУ-аас Японд дайн зарлав. Энэ дайнд Монгол-Зөвлөлтийн 42 мянга 223 цэрэг 403 техник хэрэгсэл, 1707 пулемёт бусад хэрэгслийн хүчээр  Японы 80 мянга 475 цэрэг бүхий армийн эсрэг тулалдаанд орсон юм. 
1967.08.10 БНМАУ-ын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт Хятадын улаан хамгаалагч цэргүүд Бээжин хот дахь БНМАУ-ын Элчин сайдын яамыг бүслэн дайрч, өдөөн хатгаж буй үйл явдлыг даруй зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргав ​​​​​​

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж