Эрээн, Замын-Үүдийн галт тэрэгний билетийг шаглаж байна | News.MN

Эрээн, Замын-Үүдийн галт тэрэгний билетийг шаглаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Эрээн, Замын-Үүдийн галт тэрэгний билетийг шаглаж байна

Эрээн, Замын-Үүдийн галт тэрэгний билетийг шаглаж байна

 Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Тиймээс галт тэрэгний зарим чиглэлийн билетийг иргэд шаглан худалдаалж, олон нийтийг бухимдуулах болжээ. Тодруулбал, Эрээн, Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний өглөө, оройны суудлын билет олдохгүйд хүрээд байгаа аж. Энэ асуудлаар Улаанбаатар  төмөр зам дахь цагдаагийн урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Жаргалаас дараах зүйлийг тодрууллаа.


-Хичээлийн шинэ жил дөхөхөөр Зам-үүд боомтын ачаалал ихэсдэг. Үүнээс болж иргэд вагоны тасалбарыг шаглах явдал гарч байна?

-Хичээлийн шинэ жил болоход цөөхөн хоног үлдсэн байна. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүдийг чиглэсэн зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Тухайлбал, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд өдөрт 1200-1300 иргэн зорчдог бөгөөд үүний 50 хувь нь онлайн болон кассуудаар тасалбараа бичүүлэн зорчдог. Харин үлдсэн 50 хувь нь тухайн өдөртөө дугаарлаад тасалбараа бичүүлдэг юм.

-Шагийн билет худалдаалж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоож болдоггүй юм уу. Жилийн жилд ийм асуудал гардаг?

-Тасалбарыг шаглаж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоохын тулд  Төмөр зам дахь цагдаагийн газраас “Тасалбар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд тасалбарыг шаглан зарсан хоёр иргэний үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцсон.  УБТЗ-аас  хоёр сарын өмнөөс урьдчилан захиалгыг авдаг. Тиймээс галт тэргээр зорчих гэж байгаа бол хэд хоногийн өмнө ирж тасалбараа бичүүлэх эсвэл онлайн хэлбэрээр тасалбараа захиалах боломжтой. Иргэд яг явах өдрийнхөө өмнө ирчхээд билет дууссан тохиолдолд шагийн билет зарлаа гэж бухимддаг. Хэрэв хувь хүн билет зарж байгаа тохиолдолд вокзалд үүрэг гүйцэтгэж буй  цагдаагийн алба хаагчдад мэдэгдсэнээр тухайн иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулж болно.

-Энэ чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэдэд юуг зөвлөх вэ?

-Таны тасалбар дээрх овог, нэр, регистрийн дугаар өөрийн бичиг баримттай тохирохгүй тохиолдолд галт тэргээр зорчуулах боломжгүй юм. Иймд иргэд та бүхэн хувь хүний гар дээрээс тасалбар худалдан авахгүй байх нь хамгийн чухал. Мөн галт тэргээр үйлчлүүлж буй иргэд та бүхэн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж суух үедээ ачаа тээшээ марталгүй, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

-Шагийн билет дээд талдаа хэдэн төгрөг хүрч байгаа юм бол? Хичээлийн шинэ жил эхлэхээр  ачаалал буурах уу?

-Дээр дурдсан хоёр иргэн тасалбар шаглахдаа 10-20 мянган төгрөг нэмж зарж байгаад баригдсан. Энэ чиглэлийн галт тэрэгний ачаалал наймдугаар  сарын 20-ныг өнгөрөөд буурдаг.

-Тасалбар үнэхээр хүрэлцэхгүй байгаа юу? Бодит байдал ямар байгаа вэ?

-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд тасалбар хүрэлцээ муутай байгаа. 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тус чиглэлд мягмар, лхагва, бямба гаригуудад нэмэлтээр галт тэрэг аялж байна.

Э.Ариун 

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-10 66.181.189.125

niseh shig gehdee ersdelgui

Avatar

Зочин 2018-08-10 66.181.189.125

TERGEL SARTAID

Avatar

Зочин 2018-08-10 202.72.245.200

ЗА БОЛЬДОО ТӨРИЙН НААДМЫН БИЛЕТИЙГ Ч ШАГЛАДАГШ ДЭЭ

Avatar

төмөр замчин 2018-08-10 103.10.23.8

Ихээнхи билетийг Жинжиднямаагийн хүмүүс Эрээнд зарж байгаа

Avatar

Зочин 2018-08-10 59.153.115.108

эрээнд хятад касс ажилж монголын төмөр замын билет зарж байгааг тусгаар улс юм бол зогсоогооч

Avatar

zochin 2018-08-10 202.21.118.138

ereen ruu hun yvj baigaa ymuu

Avatar

Зочин 2018-08-10 202.179.26.43

хурууны хээ ч юм уу иргэний үнэмлэхээр ч юм уу цахим болгочооч. нэгд. ХОЁРТ ШАГЧИД АВЧ Л БАЙГ Л ДЭЭ ЗАРАГДСАН БИЛЕТИЙН ТООГОР ВАГОНОО НЭМЭЭД ЗАЛГАНА Л БИЗ ДЭЭ. ТӨЛБӨР НЬ ТӨЛӨГДЦИЙМ ЧИНЬ ХООСОН БАЙСАН Ч ЯАДЫМ.

Avatar

Зочин 2018-08-10 202.72.245.200

ХҮМҮҮС ГЭНЭН ТЭНЭГТЭЭ Л ӨӨР НЭРТЭЙ БИЛЕТ ШАГААР АВЧ БАЙНА. ТЭРНЭЭС ШАГ ОРОС ХЯТАД БАЙТУГАЙ АМЕРИКТ Ч БАЙДАГ Л ЭД

Avatar

Зочин 2018-08-10 202.21.117.34

http://www.eticket.ubtz.mn hayagaar orj burtguuleed,erthen shig online zahialga hiij boldog shuu humuusee!

Avatar

Зочин 2018-08-10

Жилийн жилд ийм байдаг тухайн хүний бичиг баримтаар билет зардаг вагонд суухад.нь бичиг баримт нь билет нь дээрх регистрттэй таардаг юм бол шаглах боломжгүй юм бишүү Төмөр замынхан билетийн касс нь.өөрсдөө замбараагүй билет шаглах боломж олгоод иргэд буруутай гээд \n\n\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж