"Ерөнхий сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй" | News.MN

"Ерөнхий сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй"

"Ерөнхий сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй"

"Ерөнхий сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй"

 Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж ‘Засгийн газрын бүрэлдэхүүнээс  гарна, Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс юу ч хүлээх хэрэггүй’ гэж ярьсан гэх мэдээлэл өчигдөр зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл дээрх мэдээллийг  Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж эрс няцааж дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр ‘Улс төрийн зорилготойгоор тарааж буй гүтгэлэг, цуурхал бүрийн араас хөөцөлдөх амаргүй байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанд сууж байхад миний талаар худал мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Өнөөдөр нэмээд Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс урвалаа гэсэн мэдээлэл мөн гарч, угсарсан арга хэмжээнүүдийг хийж байх шиг байна. Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт орсон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл мэдээж гарсан ч ам мурийж үзээгүй.

Өчигдөр зарим хэвлэлээр гарч эхэлсэн “Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ц.Нямдорж гарна гэж хэлжээ” гэсэн мэдээнд намын бага хурлын дараа Их тэнгэрт болсон арга хэмжээний үеэр энэ асуудал яригдсан гэж бичсэн байна. Бага хурлын дараа би зөвхөн Шадар сайд Ө.Энхтүвшинтэй л уулзсан. Тэндээс гараад л тус тусынхаа ажил руу явсан. Ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Хэн нэгэн УИХ-ын гишүүдтэй ч уулзаагүй. Их тэнгэрт арга хэмжээ болсон эсэхийг ч мэдэхгүй байна. Тэгэхээр энэ мэдээ бол зохиомол, улс төрийн захиалгатай, саармагжуулах, будилаан хутгах гэсэн явуулга гэж харагдаж байна. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг урвасан гэсэн мэдээ гарчихаар нь энэ зохиол үргэлжлэлтэй юм байна гэж би ойлгосон. Ер нь бол яс хаях гэдэг зүйл их хэцүү. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд яс хаяна, их ч хар муур гүйлгэж байна. Ерөнхий сайд бид хоёрын хооронд ч ялгаагүй. Тэгж амьдардаг, ингэж байж өөрийн зорилгыг биелүүлэх гэж оролддог хүмүүс байна. Үүнийг нь дэвэргэдэг, хөлсөөр материалыг нь гаргадаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч байна.

Засгийн газрын ажил амаргүй нөхцөлд явж байна. Гялтайх зүйл гэвэл, эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр эрс өөр болсон. 2017 онд ч муугүй байсан бол энэ онд түүнээсээ илүү сайн болсон. Энэ талаар Ерөнхий сайд намын бага хурал дээр ярьсан. Үүний хажуугаар болж бүтэхгүй, шийдэх гээд зүтгэх гэхээр замд нь шүүдэг, хянадаг газрууд нь будилуулаад шийдвэр гаргах ажлыг саармагжуулж байгаа бэрхшээлүүд ч олон байна. Энэ бол тусдаа сэдэв. Ямартай ч, энэ жилийн хувьд эдийн засаг сайжирч, сургууль, цэцэрлэгийн асуудал явж, газрын тосны ажил ч эхэлж байна, Гэвч, хийгдэж буй зарим ажлын нь санхүүжилт гаднаас орж ирэх эх үүсвэртэй учраас бидний санасны зоргоор хурдан хийх, эхлүүлэх ажил биш. Цаг хугацааны хувьд бага зэрэг бэрхшээл бий. Гэхдээ төлөвлөсөн ажлууд явж байна’ гэлээ. 

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

яс хаягч,урвагч 2018-08-09 202.179.16.93

27 жил төрд өндөр алба хашиж улс орныхоо хөгжил дэвшилд юу хийв,хуулийг орондоо засаж гууль болгосон,хэрүүлч,яс шидэгч,гүтгэгч,хувийн компаний байранд түрээсгүй амьдрагч,хаусаа-амбаар гэж нэрлэгч,хүүхдээ томилох гэж АНУ-д консулын газар нээж байсан гэх мэт энэ нөхөрт хийж бүтээсэн сайн үйл байна уу???????хэрүүлийн тулам л гэх байх даа

Irgen 2018-08-09 27.123.214.106

Nyamdorj odoo suulchiin partizanii 1 hudal huurmagt idehdaeen ter

Иргэн 2018-08-09 202.179.24.68

Монголчууд бид хэдий хүртэл тамын тогооны үлгэр зохиож хийж, бүтээх гэсэн хүн бүрийн зоригийг мохоох билээ, Иргэн бид өөрсдөө хариуцлагатай байж, хандлагаа өөрчилж болж бүтэж байгааг нь дэмжиж дандаа нэхэж суухаар өвчүүхэн ч гэсэн хуруугаа хөдөлгөж улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулбал зүгээрсэн, Охид хөвгүүд ь ээж аавынхаа тэтгэврийн мөнгөөр оройд кароке, буудалд зугаацна, гадагшаа гарахаараа бусдын юмыг хулгайлна, ТҮЦ-нд хугацаа дууссан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд эрээвэр хураавар юм зарж хүүхдүүдийн эрүүл мэндийг хохироож байгаагаа ойлгохгүй хаавал үхнэ хатна гэж айлгана, хөдөлмөрийн насны зарим нь хийх ажлаа олж ядан архи ууж үүнийгээ бусдаас болсон мэт гонгиноно, хөгшчүүд нь тэтгэвэр нэмж өг гэж хашгичина Мэдэж ойлгохгүйг нь далимдуулж улс төрийн намууд нь нийтийн тархийг угааж одоо байгаа төр засаг муу огцруулна гэж сурталчилна. Одоо бид ююу хйих яах ёстой вэ Ер нь монголчууд бид зүгээр суугаад их мөнгө аваад зугаацаад л суух дуртай. Энэ зан хандлагаа өөрчилбөл хөгжилд оуулах бидний хувь нэмэр өрчлөх л юм сан

Хүн 2018-08-09 49.0.212.49

Үнэн л дээ, монголчууд сэтгэлгээний хоцрогдолд гүн шигдсэн

Зочин 2018-08-09 182.160.2.216

Эдийн засаг сайжирлаа гэдэг нь нөгөө зэс нүүрсны маань үнэ өссөний ач юм даа. Үнэнийг хэлэх ёстой, нямдорж гуай.

Зочин 2018-08-09 182.160.2.216

Нямдоржийн шударга нь ч юу юм, ухаантай нь юуюмб,.... адилхан луйварчинш дээ , тэр ч яршиг байна. Харин зарим тохиолдолд үнэний талд зогсчихдог тал бий. Заримдаа луйварчдыг үхэн хамтан далдуур хамгаалдаг. Байдаг л нэгэн.

Зочин 2018-08-09 107.77.161.9

Ичгүүргүй худалч,дээрээс нь их зальтай,хэзээ яаж шудрага царайлхаа сайн мэддэг өөдгүй хүн дээ.Өчнөөн жил УИХ-д ухна царайлж суулаа хийсэн юм юу байна аа?

Зочин 2018-08-09 203.91.117.8

ГОЁ ХЭЛСЭН БАЙНА ШҮҮ УХААНТАЙ ХҮН ГЭДЭГ ӨӨР ЮМАА ӨӨР ЮМ

Зочин 2018-08-09 202.131.225.249

Монголд үлдсэн сүүлчийн могиган энэ хүн болж байна капитализмыг шүтэн бишэрч магтан дуулаж буй өмчийн эзэд өөрсдийгөө бүхний дээд мөнгөөр юу ч хийж болдог хууль дүрмийг яаж ч завхаруулаж болдог, луйварыг хэрхэн хийдэг, түүнийгээ хэрхэн дарж болдог, тэгхийн тулд төрийн албан хаагчдыг яаж гутаан доромжлож болдог мэдээж мөнгөд дуртай заримыг нь яаж баллаж болдогийг зөвхөн мөнгөний эзэд хийж байна, түүний эсрэг бараг ганц энэ хүн л тэнэг юм шиг эсэргүүцэж байна даа энэ их мөнгөний төлөө бүхнийг дийлнэ гэсэн хүмүүсийг бурхан хүртэл харж л байгаа даа бүгд үхэхдээ юугаа ч аваад яахгүй нь ганц л үнэн байх даа

Зочин 2018-08-09 103.57.95.178

Зөв хэллээ Могиган болохоос Могикан биш шударга дүртэй болохоос шударга биш

Зочин 2018-08-09 202.21.120.66

Нямка дарга шиг үнэнч шударгаар эх орныхоо төлөө зүтгэсэн улс төрч сүүлийн 25 жилд лав байхгүй энэ хүн бол Монголын төлөө л явдаг энэ хүний хэлээд байгаа хар муур бол АН-хан тэр дундаа Зика Женко хавиас холдохгүй танд баяр хүргэе ажлын амжилт хүсье

Зочин 2018-08-09 103.229.122.141

Өнөө цагт олонхи иргэд. НАМ. СЭТГҮҮЛЧ гэдэг зүйлд сэтгэл алдарч. ИТГЭЛ үгүй болсон шүү. Монголд үүссэн бодит нөхцөл байдлыг өөрчилөх нь шударга нийгмийг хүсэмжилж буй олны хүсэл билээ

ахмад 2018-08-09 122.201.22.234

эдийн засаг сайжирч байгаа нь үнэн шүү_дандаа бүү мүүгаар хар

Зочин 2018-08-09 94.214.181.162

ooriin hiidag muu muuhai bolgoniig hunii ner deer jridag hun.Ugaasaa uvsiinhan hunii jm hulgailchaad ooriig ni ergeed hulgaich gej dairdag ologchinguud

Зочин 2018-08-09 27.123.214.115

Hugiin hun. Tuuh dugnene novsh.

Зочин 2018-08-09 107.3.181.42

Нямдорж шударга хүн дээ. Зөв л ярьдаг зарим атгаг санаатай арчаагүй хүмүүс л хутган үймүүлдэг.

шоогоо 2018-08-09 202.179.31.4

Шударга хүн хүүдээ давуу байдал олгож улсын өмчит газарт их хэмжээний худалдан авалт хийх үү

зочин 2018-08-09 202.21.106.102

Хамгийн гол нь эдийн засаг сайжирч байвал боллоо шүү дээ.

Зочин 2018-08-09 27.123.212.135

Аливаа их үйл хэргийг урвагчид л сүйтгэдэг жамтай иймд альч намуудаас урвагчид чин шудрага байж чадахгүй жоохон мөнгөний бараа хараад улс орнийг сүүтгэлээ ёр нь энэ төрд байгаа нөхдүүд .хургандаа цадаагүй төлөг төлгөндөа майлна гэдэг л зарчмаар явж байндаа

Захиалгат цуурхалын наймаа 2018-08-09 103.9.91.34

Хэвлэл, олон нийтийн мэдээллийнхэн нэг их шударга юм болоод, хаалаа хавчлаа, дарамталлаа гээд л ёстой матрын нулимс унагадаг, мөн чанартаа захиалгаар цуурхал тарааж баяжицгаадаг. Тийм л мундаг юм бол өөрсдийн эгнээн дэх цуурхал тарааж ард түмнийг хагаралдуулж, төрийн дархлааг сулруулж, ардчилалыг гутаагчидтайгаа тэмцээч. Эс тэгвэл ардчилал, Монголын хөгжлийг хойш татагчдын нэг дүгээр эгнээнд та нар л хэвээрээ байх болно.

Бууны нохой гэж ямар нохойг хэдгийг мэдэх үү 2018-08-09 66.181.178.43

Манайх өнгөрсөн зууны тавиад онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар Тархи гэдэг газар намаржиж байхад аав маань тароваганы арьсны гэрээ хийгээд нэлээд хол тарвагчлахаар явж билээ. Аав Орсоо гэдэг нэртэй шар нохойгоо дагуулаад явсан юм. Гэтэл ангаас буцаж ирэхдээ нохойгүй ирлээ.Орсоо яасан бэ гэхэд, аав "Надаас л боллоо. Тарвагаа амь алдаж буудаад нохой маань хар хурдаараа тарваганы нүх рүү цээжээрээ цохиод цээжээ авчихсан учир удалгүй үхсэн" гээд их харамсаж байж билээ. Орсоо маань эзэндээ үнэнч бууны нохой байжээ.Монголын хэвлэл мэдээллийнхэн дотор эзэндээ үнэнч, яг л манай Орсоо нохой шиг сэтгүүлч нэртэй эзэндээ үнэнч хүмүүс их байх юм даа гэж би боддог юм. ХУД-ийн иргэн Ш.Раднаа

Зочин 2018-08-09 202.9.42.6

Яаг элбэгдорж байсан байлээшд

Иргэн 2018-08-09 27.123.212.139

Ц.Нямдоржоос матрын нулимс унагаал биз?! Цаадах нь барьцаа улам чангаруулж л таарна?! Яг үнэнийг хэлэхэд тиймч олигтой ажтллаад байгаа юм байхгүйшдээ?! Ер нь тэгээд эд нхрт итгэхэд бэрх болждээ?! Уг нь төр нь төрийн хүмүүс нь ард түмнийхээ итгэлийг хүлээсэн шиг хүлээж ажиллаж болох л юмшлээ?!

Зочин 2018-08-09 174.205.5.97

АНы баасан баас мөд дөө арилахгүй

Зочин 2018-08-09

Сайд болоод нөгөө шударга нь алга болсон нөхөр. Хичнээн ч удаа урваж шарвадаг юм. Нөгөө Баттулгыг юу гээд байлаа, одоо их сүжирч гэнэ. Сайд болоод алаад өгнө гэсэн яасан?

Зочин 2018-08-09 174.205.5.97

Чиний хошгорч сонгосон Эбээ Монголыг жорлонгийн гүнд унагаасан чи хамтарч унагааснаараа багахан шиг холхон шиг очиж Х У Цвал ямар вэ

Зочин 2018-08-09 112.72.11.101

Bur Erunhiilugch boloh estoi hun

Зочин 2018-08-09 112.72.11.101

Shudraga Molgoloo gesen ard tumnee gesen setgeltei tsuuhun hunii neg ih hetsuu buhentei uuriiguu zolij temtsej yvaa mundag turiin har hun dee amjilt

Иргэн 2018-08-09 27.123.212.139

Эх орноь гэсэн гэхээсээ Увсын төлөө гэвэл арай амьдралд ойрхон байхаа?! Хувийнхаа амбийцыг дарж чаддаггүй хүмүүсийн л нэг шиг санагддаг?!

Зочин 2018-08-09 66.181.177.152

Нямдоржоо хэзээ ч М.Энхболдтой хятадтай нийлээрэй.

Нямдорж 2018-08-09 103.229.120.134

ойлгосонгүй

HM 2018-08-09 84.51.161.8

Монгол хэл сурч байгаа гадныхан манай улстөрд хутгалдах их дуртай гэж байгаа. Тэдний нэг нь л байна.

Зочин 2018-08-09 103.229.120.134

Шааасан. Ми хүрэлсүх 2 ханцуйн дотроо наймаалцсан нь Цэнд гуайн хүүгийн давсгийг чинэрээсэн явдал болсон

Amar 2018-08-09 202.179.24.79

Тийм байлгүй дээ.Нямка сайд сайн байна.

Зочин 2018-08-09 43.242.243.120

Ерөнхий сайд хийвэл хаиин ч эхэ улс орон эмх цэгцтэй болох байх шүү

Зочин 2018-08-09 202.72.245.200

УНШААД ЯГ ЭСРЭГЭЭР НЬ ОЙЛГОВОЛ ТААРМОЙ

Зочин 2018-08-09 174.205.5.97

Түгжил Баттулга тархи нь Зика туссан Баттулга болван Баттулга л тэгж юм ойлгодог байх кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж