Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистик дүн мэдээг олон нийтэд танилцууллаа. Улсын хэмжээнд 2025 онд нийт 240538 хэрэг, маргаан хүлээн авснаас 176136-ийг нь хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх 228116 хэрэг, маргаан хүлээн авч, 167990 хэрэг буюу 73.6 хувийг шийдвэрлэжээ. Үүнээс эрүүгийн 15712, иргэний 95408, захиргааны 2132, зөрчлийн 54738 хэрэг байна. Мөн 1641 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Өмнөх онтой харьцуулахад эрүүгийн хэрэг 7.0 хувь, иргэний хэрэг 29.4 хувь, зөрчлийн хэрэг 21.1 хувиар өссөн бол захиргааны хэрэг 12.5 хувиар буурчээ.
Давж заалдах шатны шүүх 9550 хэрэг хүлээн авч, 7670 хэрэг буюу 80.3 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнд эрүүгийн 2681, иргэний 3010, захиргааны 804, зөрчлийн 1175 хэрэг багтжээ. Өмнөх оноос эрүүгийн хэрэг 2.7 хувь, иргэний хэрэг 1.2 хувь, зөрчлийн хэрэг 41.7 хувиар өссөн бол захиргааны хэрэг 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хяналтын шатны шүүх 2872 хэрэг хүлээн авснаас шүүх хуралдаанаар 476 хэрэг буюу 16.6 хувийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс эрүүгийн 122, иргэний 236, захиргааны 118 хэрэг байна. Харин хяналтын шатанд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 15.3 хувь, иргэний хэрэг 26.5 хувь, захиргааны хэрэг 14.5 хувиар өмнөх оноос буурсан дүн гарчээ. Мөн 2025 онд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс Шүүхийн ерөнхий зөвлөлд нийт долоон нөлөөллийн мэдүүлэг ирүүлснээс анхан шатны шүүхээс тав, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс тус бүр нэгийг хүргүүлсэн байна. Нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.


3,548.92






















































Нэргүй 2026-02-12 172.58.244.36
Хэд хичнээн хэрэг нуун дарагдуулсан бэ ?!
Хэд хичнээн хэрэг зохиож ямар хүмүүст тохсон бэ ?!
Тайлангаа бүрэн дүүрэн, нууж хаалгүй тавиарай !!!!!!!!