БЗД-ийн II-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орно | News.MN

БЗД-ийн II-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орно

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

БЗД-ийн II-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орно

БЗД-ийн II-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орно

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр тойргийнхоо иргэдтэй уулзаж санал болдыг нь сонсож, хийж буй бүтээн байгуулалтынхаа ажлын явцтай танилцсан байна.

 БЗД-ийн 21,27,2-р хорооны айл өрхүүдийг сүүлийн 10 гаруй жил үерийн аюул нөмөрч ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үерийн хамгаалалтын байгууламжийг барих санаачлага гарган санхүүг нь улсын төсөвт суулган шийдвэрлэсэн. Ингэснээр нийт 1,9 км урттай, 6,5 метр өндөртэй үерийн хамгаалалтын байгууламж ирэх оны 11-р сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй юм.  Энэ асуудлыг шийдсэнээр БЗД-ийн 40  мянга гаруй өрх үер усны айдасгүй тав тухтай амьдрах боломжтой болжээ .

Мөн БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт нүхэн жорлон, үерийн уснаас болж  хөрсний бохирдлын асуудал ихтэй байдаг. Тиймээс тус хорооны нүхэн жорлон болон бохирын цооногуудыг ариутгах ажлыг хийжээ. Ариутгалын ажлыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Байгальд ээлтэй хөгжил ТББ” хийж гүйцэтгэсэн байна. Ариутгалын ажилд тус хорооны ажилгүй 30 орчим иргэнийг цалинжуулж ажиллуулжээ.

БЗД-ын 2-р хороонд хөрсний бохирдлоос гадна сургуулийн цэцэрлэг тулгамдсан асуудал болоод байсан. Цэцэрлэгийн асуудлыг шийдүүлэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга худалдан авах төсвийг 2018 оны улсын төсөвт суулгаад байсан. Уг  цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл дуусах шатандаа явж байгаа бөгөөд  есдүгээр сар гэхэд багтааж  ашиглалтанд оруулахаар ажиллаж байна

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

давка 2018-08-09 150.129.141.28

худлаа хуцах юмаа өнөөдөр 2019 оны 02 сарын 21 тэр цэцэрлэг ашиглалтанд орсон нь хаана байна ард иргэдээ хошигруулж ханахгүй байна уу

Avatar

Зочин 2018-08-09

БЗД-ийн

Avatar

Зочин 2018-08-09 150.129.143.53

II-р хороонд гэж бичдэггүй, II хороонд гэж бичнэ.
Ром тоог дугаар, дүгээр гэсэн утгаар хэрэглэнэ.

Avatar

зочин 2018-08-09 202.131.225.197

Улсын их хурлын гишүүн аж ахуйн ажил хийдэг бол ер нь засгийн газар энэ тэрээр яах юм бэ. 150 хүүхдийн цэцэрлэг нь хуучин орон сууцны барилгыг бүтээцийн өөрчлөлт хийж засварлаж байгаа. Газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээ хийж, бүтээцэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсний дараа ашиглалтад хүлээж авсан нь дээр байхаа. Хүүхдийн амь хамгаас чухал. Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр болох вий дээ.

Avatar

Зочин 2018-08-09 64.119.19.111

Оюунхорол гишүүндээ бид маш их талархаж байгаа шүү . Гэр хорооллын бидэнд их тус болох юмаа .

Avatar

bambaalai 2018-08-09 64.119.18.41

tsetserlegiin barilga n ayulgui baidliig deed zergeer hangasan avaariin gartstai bh ystoi ym bishuu enend avaariin garts haragdahgui bh ym?

Avatar

[[ 2018-08-09 202.9.42.15

Emnelegiig l ortoi gej helne, heldeg, heleh yostoi. Redaktor gej 1 umbuulei bna ene News.mn d

Avatar

Зочин 2018-08-09

сургуулийн цэцэрлэг тулгамдсан асуудал болоод байсан????

Avatar

алдаа 2018-08-09

БЗД-ын – БЗД-ийн

Avatar

Зочин 2018-08-09

Ариутгалын ажлыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Байгальд ээлтэй хөгжил ТББ” хийж гүйцэтгэсэн байна???

Avatar

алдаа 2018-08-09

санаалчлага – санаачилга

Avatar

алдаа 2018-08-09

саналыг болдыг нь сонсож – санал бодлыг нь сонсож, Болор дурангаар шалгаарай

Avatar

алдаа 2018-08-09

II-р гэж бичихгүй 2-р эсвэл II гэж бичнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж