Сэтгэл санаагаа удирдах

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Сэтгэл санаагаа удирдах

Аливаа мэдээллийг хvссэн цагтаа цээжлэхийн тулд хамгийн тvрvvнд сэтгэл
санаагаа удирдаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол хамгийн гол асуудал
Хvн бvхэн хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар сандарсан тохиолдол
байдаг. Шалгалт шvvлэг өгөхөд сайн уншаагvйгээс эсвэл өөр ямар нэгэн
шалтгаанаас болж мэддэг юмаа багш нарынхаа өмнө ярьж чадахгvй
болчихдог. Мөн шинэ зvйлийг цээжилж чадахгvй тохиолдлууд ч байдаг.
Тэгвэл бид тайвшрах дасгалуудыг хийснээр асар богино хугацаанд
өөрийнхөө сэтгэл санааг эзэмдэх чадвартай болно.
Манайд бясалгалын олон урсгал орж ирсэнийг бид мэднэ. Тэд сэтгэл
санаагаа ямар нэг зvйл дээр /цэцэг, лаа, амьсгал г.м/ төвлөрvvлэн
тайвшрах зорилготой байдаг. Тэгвэл “Сэтгэшгvй ухаан” төвийн хичээл дээр
тайвшрахын тулд аутогены бэлтгэлийг хийдэг. Энэ бол 1931 онд германы
эрдэмтэн Г.Шульц гэдэг хvн зохиосон vгээр өөрийнхөө сэтгэл санаа буюу
биеийг удирдах аргачлал юм. Г.Шульц Энэтхэгийн йогийн янз бvрийн
бясалгалын урсгалууд, мөн 18, 19-р зуунд Европод тvгэн дэлгэрч байсан
месмеризм буюу ховсдох аргуудыг судалсан байдаг. Хэрэв эмч хэн нэгэн
хvнд vгээр vйлчилж, эдгээж чадаж байгаа бол тэр хvн өөрөө өөртөө эмчийн
хэлж байгаа vгнvvдийг хэлээд өөрийгөө эмчилж яагаад болохгvй гэж? гэсэн
асуултыг өөртөө тавьсан байдаг. Тэгээд өөртөө нөлөөлөх томъёоллыг
гаргажээ. Эцэст нь ховс буюу аутогены бэлтгэлийн vр дvнг харьцуулаад
vзэхэд яг л адилхан байжээ. Худал vгийг мянга дахин давтвал vнэн болдог
гэдэг. Тэгвэл бид өөртөө “миний ой тогтоолт хамгийн сайн, миний ой
тогтоолт сайн байна” гээд байвал энэ тушаал далд ухамсарт маань шингэж
бидний ой сайжрах vндэслэлтэй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж