Хоёр Солонгос дахин уулзалт товлолоо

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос дахин уулзалт товлолоо

Хоёр Солонгос дахин уулзалт товлолоо

Умард болон Хойд Солонгос улсууд ирэх долоо хоногийн даваа гаригт /2018.08.13/ уулзахаар товложээ.

Гуравдах удаагаа болох энэхүү уулзалтаар хоёр улсыг нэгтгэх хорооны тэргүүнүүд уулзаж олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Иргэний дайныг дуусгавар болгох санааг Хойд Солонгосын эрх баригчид санаачилсан байна. 1950-1953 онд Солонгосын хойгт болсон иргэний дайн гал зогсоох хэлэлцээрийн дагуу одоог хүртэл хүчинтэй байгаа аж. 65 жилийн турш Өмнөд, Хойд Солонгос улсууд дайны энхийн гэрээ байгуулаагүй байна.

Мөн судлаачдын дүгнэж байгаагаар цөмийн зэвсэггүй болох хөтөлбөрийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ тал дээр Хойд Солонгос хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй учирч байгаа билээ. Даваа гаригт болох Өмнөд болон Хойд Солонгос улсын уулзалт Тонгилгак хэмээх газар болохоор товлогджээ.

Эх сурвалж: AP
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж