Хөвсгөл нуурт том хэмжээний хар хил үүсжээ

Хөвсгөл нуурт том хэмжээний хар хил үүсжээ

Хөвсгөл нуурт том хэмжээний хар хил үүсжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Шивдэгийн ам орчимд Хөвсгөл нуурын мөсөн дээр том хэмжээний хар хил үүссэн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ. Улмаар иргэд, малчдыг мөсөн замаар зорчихгүй байхыг анхааруулав. Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн, завсраар нь ус мэлтэлзэн ил гарсан хэсгийг хэлдэг бол цагаан хил нь мөс хоорондоо мөргөлдөн овойж, овоорч тогтсон, алсаас мөсөн уул мэт харагддаг хэсгийг нэрлэдэг байна.

Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх, гамшгийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ч.Цолмонзаяагаас тодруулахад “Хар хил үүссэн нөхцөл байдлыг Ханх суманд болсон газар хөдлөлийн чичирхийллийн нөлөөтэй холбоотой гэж үзэж байна.

Он гарснаас хойш гол, нуурын мөстэй холбоотой таван дуудлага бүртгэгдсэн бөгөөд өчигдөр/2026.2.12/ нэг дуудлага нэмэгдэж, нийт зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс хоёр хүний амь нас эрсэдсэн.

Бусад тохиолдолд аврах ангийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, иргэдийг аварсан” гэв. Улсын хэмжээнд он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэнээс тав нь Хөвсгөл аймагт гарсан байна. Мөс цөмөрсөн дуудлага ихэвчлэн 1-4 дүгээр сард нэмэгддэг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгээр нимгэрч байгаа аж. Иймд иргэд, малчид, аялагчдыг цаг хэмнэх, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явганаар болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-12 188.162.254.45

ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж