2018-2019 оны хичээлийн жилд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт цахим аюулгүй байдлын хичээл орно хэмээн Ингушетийн тэргүүн и Юнус-Бек Евкуров мэдэгдлээ. Гэхдээ ахлах ангийнханд энэ хичээлийг заах юм.
Хичээл заахаас гадна цахим орчинд хэрхэн өөрсдийгөө аюулгүй байлгах вэ, өөрийгөө яаж илэрхийлэх вэ, бусадтай яаж харьцах вэ гэсэн ухуулга хуудсуудыг сургуулиудын хананд наах юм. Эдгээр ухуулга хуудсын зөвхөн сургууль гэлтгүй дэлгүүр, парк зэрэг олон хүн цугладаг газарт мөн өлгөх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ