Нижегород хот хонь, ямааны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Нижегород хот хонь, ямааны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Нижегород хот хонь, ямааны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

ОХУ-ын Нижегород муж хонь болон ямааны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа мужийн Амбан захирагч Глеб Никитин хэллээ. Дэлхийн алдартай ямааны сүүн фета бяслаг, грек иогурт, мөхөөлдөс үйлдвэрлэх юм.

Нижегород муж дотоодынхоо сүүний хэрэгцээний 73 хувийг өөрсдөө хангаж байгаа юм. Үлдсэн хувийг бусад мужаас худалдан авч байгаа нь сүү болон сүүн бүтээгдэхүүний үнэ өндөр байх нөхцөл болж байгаа юм.

“Бид дотоодын сүү нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ зорилгоор гадаадын улс орноос хөрөнгө оруулалт татах зорилготой байна. Яг одоо бид Грекийн “Грейт Фуд” компанитай ид хэлэлцээ хийж байна. 30 мянган малын ферм байгуулах талаар ярьж байна. Энэ ферм ашиглалтад орвол үнээ, хонь, ямааны сүүгээ боловсруулах боломжтой болно” хэмээн Амбан захирагч хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж