Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно

Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.

Эхлээд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн аеротенкын бетон хийцийн ажилтай танилцлаа. УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна.

Тэнд өдөрт Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний тулд анхдагч бохир хүлээж авах дөрөв, хоёрдогч бохир усыг цэвэршүүлэх таван тогоо бүхий тунгаагуур ажилладаг юм байна. Анх байгуулагдсанаас хойш тоног төхөөрөмжийн сайжруулалтын засварууд хийгддэг ч аеротенкийн бетон хийцийн засвар огт хийгдээгүй байна. Одоогийн байдлаар 1-р аэротенкийн засвар бүрэн хийгдэж, хоёрдугаар аэротенкийн засварын ажил 50 хувьтай байна. Засвар хийгдсэнээр биологи цэвэрлэгээ сайн хийгдэх нөхцөл бүрдэх аж.

Үүнээс гадна Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Баянхошуу дэд төвд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын явцтай танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компаниудын төлөөлөлд хандан ажлын явцыг түргэвчилж, заасан хугацаандаа, чанартай барилга хүлээлгэн өгөхийг үүрэг болгов. 240 ортой хүүхдийн цэцэрлэгийг ирэх сарын 15-нд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг 30-ны өдөр хүлээлгэн өгөх юм байна.

Мөн Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай мөн танилцав. Тус ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 хувьтай байгаа. Тендерийн хугацаанд ажил бүрэн амжиж дуусна гэдгийг гүйцэтгэгч “Хангилцаг” ХХК-ийн ерөнхий менежер хэлж байлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү үерийн хамгаалалтын шатны модон тавцанг найдвартай бат бөх материалаар сольж хийх үүрэг даалгавар өглөө.

Үүний дараа Улаанбаатар хотын Тасганы овоон дээрх усан сангаас 3, 4 дүгээр хорооллын усан сан баруун дүүргийн насос станц хүртэлх 8070 метр урттай ф600мм-ын цэвэр ус дамжуулах гол шугамын барилга угсралтын ажилтай танилцаж, нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтийн ажил дээр тусалж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж