"Эмч, ажилчдын цалинг бодитой нэмж чадсан"

"Эмч, ажилчдын цалинг бодитой нэмж чадсан"

"Эмч, ажилчдын цалинг бодитой нэмж чадсан"

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард олгож эхэлсэн ч цомхотгол хийсэн гэх асуудал хөндөгдөх болсон. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.


Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин, боловсролын салбарын ажилчдын цалинтай харьцуулахад өөр системтэй. Нэг үгээр хэлбэл, цалингийн төсөв гэж байдаггүй бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинждаг. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчдын цалинг 2026 оны нэгдүгээр сард үндсэн цалинг 30 хувь нэмсэн. Мөн салбартаа олон жил ажилласны нэмэгдэл, эрдмийн зэрэг болон хортой нөхцөлд ажилласны нэмэгдлээс гадна орон нутгийн бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдад Засгийн газрын 2024 оны тогтоолын дагуу нэмэгдэл олгож байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилчдад илүү цагийн нэмэгдлийг 30 хувиас тооцож олгож байгаа. Мөн эмч нарт үр дүнгийн урамшууллыг нэмэгдсэн 30 хувиас тооцож олгож эхэлсэн.

Улсын төсвөөс Эрүүл мэндийн яам 190 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг авсан.

Нөгөөтэйгүүр, эмч, эмнэлгийн ажилчдыг орон тооны цомтголд оруулж төсвийг бүрдүүлсэн гэж ойлголт байгаа нь ташаа юм. Цомхотголын тухайд өнгөрсөн 2025 оны зургадугаар сард гарсан Засгийн газрын тогтоолын дагуу давхардсан орон тоог бууруулах ажлыг хийсэн. Тухайлбал, нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй давхардсан удирдлагыг цомхотгосон болохоос эмч, сувилагч нарын тоог бууруулаагүй.

Харин зарим нэг сумын эрүүл мэндийн төвүүдэд жирэмсний амралттай ажилтан, хүүхэд харах амралттай байсан эмч, ажилчдыг нэмэгдлээс хассан байсан. Учир нь 2025 оны сүүлийн гурван сард ажиллаж байсан ажилчдын тоогоор тооцоолж цалин нэмсэн. Цалингийн нэмэгдэлд ороогүй эмч, сувилагчид албан ёсны хүсэлтээ холбогдох газарт илгээгээрэй гэж мэдэгдсэн. Ирүүлсэн хүсэлтийг үндэслэн цалинг тавина гэж мэдэгдсэн. Иймд эмнэлгийн захиргааны ажилчид ажилчдынхаа эрхийг ашгийг хамгаалахын тулд ухаалаг байх шаардлагатай" гэлээ.

Дашрамд дурдахад, Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3 сая төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

  • 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
  • 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлэх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-02-12 103.57.95.116

Одоо эмч нар багш нар хулхидуулснаа ойлгож байна уу?чинбүрэн хамгийн доод цалин 1000$ болсон гээд тв-д ярилцлага өгч байсан.үнэн юм уу эмч нараа.
Хавар тэмцэх хэрэгтэй.хулгайч нарт 350 тэрбум төг татварын хөнгөлөлт үзүүлсэн Зандка ЗГ бүтэхгүй ээ. Хүкийг буутал өдөр өнгөрөөж буй ЗГ.

Avatar

Үх 2026-02-12 202.55.188.35

ш** ГөлөГ

Avatar

Нэргүй 2026-02-12 122.201.31.61

сайд аа, ханиад халдвар дэгдэлтийн үед өсвөр насныханд вакцин тарьж улаан бурхан тараахаа боль

Avatar

Ganba 2026-02-12 88.183.144.162

tsalin nemne gj dundaas baahan mungu shaasan bhaa.

Avatar

иргэн 2026-02-12 202.9.46.115

Энэ бол худалаа шүү эмч нарын иоүү цагыг хуучин цалингаас нь бодож олгосон бн.

Avatar

Нэргүй 2026-02-12 103.212.119.201

Энэ нэг тагжгар өсөхийн өлөн витамин дутагдалтай нөхөр бүх шагналыг нь хасаад нөгөө хассан шагнал урамшууллаа цалин нэмсэн гэж нүглийн нүдийг гурилдлаа. Тэр 190 тэрбумыг өөр юманд хийгээд гударчихснн бхоо. Хавар босдогоороо босно.

Avatar

ИРГЭН 2026-02-12 66.181.191.81

Чинбүрэнээ чи эмч сувилагч нараа олигтойхон цалинжуулаад салбайсан салбраа өөд татхаа бод, түүнээс биш гуравдугаар сарын дундуур ханиад дэгдэнэ талбай дээр гарч болохгүй гэж хуцхаа боль

Avatar

Нэргүй 2026-02-12 122.201.23.83

Сайн нэмсэн бол та нар мин л сайн ажиллаад бага авилгал аббал мөнгөний ханш бага унана шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-02-12 59.153.112.94

Монголын эмч нар аа, та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон. Тиймээс та нар өвчтөнүүдийгээ алаад нэмэргүй юм. Эмч нарт юу ч битгий өг!

Avatar

Зочин 2026-02-12 103.57.93.22

Энэ худалч АРХИЧИН хулгайчийг зайлуулаач ээээ

Avatar

Зочин 2026-02-12 202.179.26.44

Худалч.

Avatar

иргэн 2026-02-12 202.5.202.36

Боловсролын салбар хулихдуулчихлаа ХҮН намд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж