Хассан Рохани: АНУ-д итгэж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Хассан Рохани: АНУ-д итгэж болохгүй

Хассан Рохани: АНУ-д итгэж болохгүй

Иран улсын ерөнхийлөгч Хассан Рохани Хойд Солонгосын Гадаад харилцааны сайдад “АНУ-д итгэж болохгүй” гэж зөвлөжээ. Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ёонг Хо өчигдөр /2018.08.08/ Иран улсад айлчилсан байна.
“АНУ-ын эрх баригчид дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Өнгөрсөн хугацаанд гаргасан үйлдлүүд нь итгэл даахааргүй болгосон. Одоогийн нөхцөл байдалд нөхөрсөг улсууд харилцаа холбоогоо бэхжүүлж хамтран ажиллах хэрэгтэй. Иран болон Хойд Солонгос улсууд тулгарч байгаа олон асуудал дээр нэг үзэл бодолтой байдаг” гэж Иран улсын ерөнхийлөгч Рохани ярьжээ.
Ри Ёонг Хо, Сингапурт болсон аюулгүйн байдлын форумд оролцчихоод Иран улсад хүрэлцэн иржээ.

АНУ-аас тавьсан Ираны эсрэг хориг өнгөрсөн мягмар гариг/2018.08.07/-аас хэрэгжиж эхэлжээ. Үүнээс болж Иран улсын нутаг дэвсгэрт худалдаа наймаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хэрхэхээ мэдэхгүй байна.

Харин Иран улсын удирдагч Аяатолла Али Кхамене “Одоо болж буй нөхцөл байдалд санаа зоволтгүй. Бидэнд хэн ч, юу ч хийж чадахгүй” гэж албан ёсны сайт дээрээ тэмдэглэн үлдээжээ.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж