ДЕЛИ-1951
Азийн спортын анхдугаар наадам 1951 оны 3 сарын 4-11-ний өдрүүдэд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан. Азийн наадмын нээлт “Dhyan Chand” Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болж тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны ерөнхийлөгч Ражендра Прасад нээсэн байдаг. Тус наадам Азийн 11 (Афганистан, Шри-Ланка, Индонез, Иран, Япон, Непал, Филиппин, Сингапур, Тайланд, Энэтхэг, Мьянмар) улс оролцож 6 спорт (хөнгөн атлетик, усан спорт, сагсан бөмбөг, дугуй, хөлбөмбөг, хүндийн өргөлт)-ын 57 төрөл, зайд 169 багц медалийн төлөө 489 тамирчин өрсөлдсөн.
МАНИЛА-1954
Азийн спортын наадам Зүүн Өмнөд Азийн арлын улс Филиппин улсад 1954 оны 5 сарын 9-24-ний өдрүүдэд болсон. Нийт 19 орны 970 гаруй тамирчин 8 спортын 76 төрөл, зайд 229 багц медалийн төлөө өрсөлдсөн. Азийн наадмын нээлт Манила хотын “Rizal Memorial” цэнгэлдэх хүрээлэнд болж Филиппин улсын ерөнхийлөгч Рамон Магсайсай нээж байжээ.
ТОКИО-1958
Азийн спортын III наадам Зүүн Азийн Япон улсын нийслэл Токио хотноо 1958 оны 6 сарын 1-24-ний өдрүүдэд болсон бөгөөд нийт 20 улсын 1820 гаруй тамирчин оролцсон. Олимпийн нээлт “Олимпийн цэнгэлдэх” хүрээлэнд болж эзэн хаан Хирохито нээсэн. Азийн наадамд 12 спортын 97 төрөл, зайд 350 багц медалийн төлөө өрсөлдсөн.
ЖАКАРТА-1962
Индонез улсын нийслэл Жакарта хот Азийн спортын IV наадмыг 1962 оны 8 сарын 4-24-ний өдрүүдэд болсон. Азийн 17 улсын 1460 гаруй тамирчин 13 спортын 88 төрөл, зайд 372 багц медалийн төлөө өрсөлдсөн. Олимпийн нээлт Жакарта хотын “Gelora Bung Karno” цэнгэлдэх хүрээлэнд болж Индонезийн ерөнхийлөгч Соэкарно нээж байв.
БАНГКОК-1966
Тайланд улс Азийн наадмын анх удаагаа хүлээн авсан бөгөөд Азийн V наадам 1966 оны 12 сарын 9-20-ны өдрүүдэд Тайланд хотноо болсон. Азийн 18 улсын 1945 тамирчин 14 спортын 143 төрөл, зайд 460 багц медалийн төлөө өрсөлдсөн. Олимпийн наадмыг Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет нээж байжээ.
БАНГКОК-1670
Тайланд улс Азийн спортын наадмыг анх удаагаа дарааллан зохион байгууллаа. 1970 оны 12 сарын 9-20-ны өдрүүдэд зохион байгуулагдахдаа 15 спортын 135 төрөл, зайд 423 багц медалийн төлөө өрсөлдсөн. Азийн 18 улсаас 2400 тамирчин оролцож байсан. Анх удаагаа 2000 давсан тамирчин оролцсон.
ТЕГЕРАН-1974
Азийн спортын наадам анх удаагаа Баруун Азид зохиогдлоо. Азийн VII наадмыг Иран улс 1974 оны 9 сарын 1-16-ны өдрүүдэд 116 спортын 202 төрөл, зайд 3010 тамирчин 609 багц медалийн төлөө өрсөлдсөн. Азийн наадмын нээлт Тегеран хотын “Azadi” цэнгэлдэх хүрээлэнд болж ерөнхийлөгч Мохаммед Реза Пехлеви албан ёсоор нээсэн.
БАНГКОК-1978
Тайланд улс Азийн наадмын нутагтаа 3 дахь удаагаа зохион байгуулсан анхны улс боллоо. 1978 оны Азийн спортын VIII наадмыг Сингапур хот-улс зохион байгуулахаар эрхийг авсан байсан ч санхүүгийн бэрхшээлээс болж цуцлагдаж Пакистан улсын нийслэл Исламабад хотод шилжүүлсэн. Гэвч Пакистан улс Энэтхэг, Бангладеш улсуудтай цэргийн ажиллагаа явуулсан учраас мөн цуцлаад Тайландын нийслэл Бангкок хот руу Азийн наадмыг зохион байгуулах эрхийг өгсөн. Азийн спортын VIII наадамд 25 улсын 3842 тамирчин 21 спортын 201 төрөл, зайд 626 багц медалийн төлөө өрсөлдсөн. Азийн наадмыг Тайландын эзэн хаан нээсэн бөгөөд мөн Азийн наадмыг 3 удаа нээсэн цорын ганц эрхэм болсон.
ДЕЛИ-1982
Анхдугаар Азийн наадмыг зохион байгуулж байсан Энэтхэг улс 31 жилийн дараа Азийн спортын наадмыг дахин зохион байгууллаа. Дели хотноо болсон 1982 оны Азийн спортын наадам 11 сарын 19-нөөс 12 сарын 4-ний өдрүүдэд зохиогдсон. Тус наадамд Азийн наадмын 74 рекорд шинэчлэгдсэн бөгөөд Азийн спортын зөвлөлийн ивээл дор зохиогдсон анхны Азийн наадам болсон. Азийн тивийн 33 улсын 4595 тамирчин 21 спортын 147 төрөл, зайд өрсөлдсөн. Анх удаагаа Ази тив Азийн наадамд хүртсэн медалийн чанар, тоогоор тэргүүлсэн.
СӨҮЛ-1986
Зүүн Азид орших Солонгосын хойгийн Өмнөд Солонгос улс Азийн спортын X наадмыг нутагтаа 9 сарын 20-ноос 10 сарын 5-нд зохион байгуулсан. Энд Ази тивийн 27 улсын 4839 тамирчин 24 спортын 270 төрөл, зайд 848 багц медалийн төлөө өрсөлдсөн. Олимпийн наадмын нээлт “Олимпийн цэнгэлдэх” хүрээлэнд болж ерөнхийлөгч Чун До-Хуан нээж байсан.
БЭЭЖИН-1990
Дэлхийн хамгийн их хүн амтай БНХАУ анх удаагаа Азийн наадмыг 1990 онд хүлээн авсан. Азийн спортын XI наадам 9 сарын 22-ноос 10 сарын 7-нд зохиогдсон. Азийн наадамд 36 улсын 6122 тамирчин 27 спортын 310 төрөл, зайд өрсөлдсөн. Азийн наадмын нээлт “Ажилтчны” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд ерөнхийлөгч Яг Шанкунь нээж байсан.
ХИРОШИМА-1994
Япон улс 36 жилийн дараа Азийн спортын наадмыг нутагтаа 2 дахь удаагаа хүлээн авлаа. Япончууд Азийн наадмыг 10 сарын 2-ноос 16-ны өдрүүдэд Хирошима хотноо зохион байгуулагдсан. Тус наадам Хирошима хотод бөмбөг хаяснаас хойш 49 жилийн дараа тохиож байгаа тул энх тайван, эв найрамдал уриан дор болсон. Хирошимад болсон Азийн XII наадамд Ирак улсыг 1991 онд Персийн булангийн дайныг өдөөн хатгаж, эхлүүлсэн гэсэн шалтгаанаар оролцуулаагүй. Хирошимад Азийн 42 улсын 6828 тамирчин нийт 1079 багц медалийн төлөө өрсөлдөв.
БАНГКОК-1998
Өмнөд Азийн Энэтхэг-Хятадын хойгт орших Тайланд улс Азийн спортын наадмыг 4 дэх удаагаа зохион байгууллаа. Тайланд улс Азийн спортын XIII наадмыг 12 сарын 6-20-ний өдрүүдэд зохион байгуулсан. Тус наадамд Азийн 41 улсын 6554 тамирчин 36 спортын 377 төрөл, зайд 1225 багц медалийн төлөө өрсөлдсөн. Мөн эзэн хаан Пхумипон Адульядет 4 дэх удаагаа нээсэн.
БУСАН-2002
Шинэ зууны анхны Азийн наадмыг Өмнөд Солонгос зохион байгуулсан. 16 жилийн өмнө Сөүл хотноо Азийн наадмыг зохион байгуулж байсан Өмнөд Солонгосчууд зүүн өмнөд нутгийн Бусан хотноо 9 сарын 29-нөөс 10 сарын 14-нд зохион байгуулсан. Азийн 44 улсын 7711 тамирчин 38 спортын 419 төрөл, зайд 1350 багц медалийн төлөө өрсөлдсөн. Азийн наадмыг ерөнхийлөгч Ким Дэ-жүн “Asiad Main” цэнгэлдэх хүрээлэнд нээж байсан.
ДОХА-2006
Баруун Азид 1974 оны Ираны Азийн наадмаас хойш 32 жилийн дараа дахин зохион байгуулагдлаа. Персийн буланд орших Катар улс Азийн XV наадмыг 12 сарын 1-16-ны өдрүүдэд болж нийт 45 улсын 9520 тамирчин 39 спортоор 1393 багц медалийн төлөө өрсөлдсөн байдаг. Азийн наадмын нээлт “Халифа” ОУ-ын цэнгэлдэх хүрээлэнд болж шах Хамад бин Халифа Аль-Тани нээсэн.
ГУАНЖОУ-2010
БНХАУ 20 жилийн дараа өмнөд нутгийн Гуандон мужийн Гуанжоу хотноо зохиосон. Тус наадмыг 11 сарын 12-ноос 27-ны өдрийн хооронд болсон. Гуанжоугийн Азийн наадамд 45 улсын 9704 тамирчин 45 спортоор 1577 багц медалийн төлөө өрсөлдсөн. Азийн наадмыг Хятадын ерөнхий сайд Вен Жиабао нээж байжээ.
ИНЧОН-2014
Азийн наадам Солонгосын хойгт гурвантаа саатлаа. Өмнөд Солонгосын Инчон хот 9 сарын 19-нөөс 10 сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Азийн 45 улсын 9501 тамирчин 36 спортын 439 төрөл, зайд 1454 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тус наадмыг Азийн наадмыг түүхэнд анх удаагаа эмэгтэй удирдагч болох ерөнхийлөгч Пак Гынь-хэ нээж байжээ.
Б.БЯМБАБАЯР
Эх сурвалж: en.asiangames2018.id