Ерөнхийлөгч хүний эрхийн тэмцэгчидтэй уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хүний эрхийн тэмцэгчидтэй уулзаж байна

Узбекстаны Ташкент хотноо цаазаар авах ял, эрүүдэн шүүхийн эсрэг эхчүүдийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Тамара Чикунова, Италийн Сант-Эжидио нийгэмлэгийн Төв Ази, Зүүн Европын хүний эрхийн асуудал, хариуцсан зохицуулагч Стефано Аржентино Сторино нар Төрийн ордонд хүрэлцэн иржээ. Төлөөлөгчид одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж байна.

Ерөнхийлөгч цаазаар авах ялыг халах тухай санаачилгыг ажил хэрэг болгох үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд эдгээр төлөөлөгчдийн Монголд хийж буй айлчлал уг санаачлагыг дэмжин, хууль тогтоогчдод нөлөөлөх, цаазаар авах ялыг халах шаардлагыг танилцуулах зорилготой юм.

Б.Мандах 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж