АНУ Хойд Солонгос руу аялахгүй байх хоригоо сунгалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгос руу аялахгүй байх хоригоо сунгалаа

АНУ Хойд Солонгос руу аялахгүй байх хоригоо сунгалаа

АНУ-ын засаг захиргаа энэ наймдугаар сарыг дуустал Хойд Солонгос руу аялахгүй байх хоригийг сунгажээ.

Трампын засаг захиргаа өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 2-нд АНУ-ын иргэншилтэй паспорт эзэмшдэг л бол Хойд Солонгос руу аялахыг хориглосон нэг жилийн хугацаатай хориг тавьсан. Хоригийн хугацаа энэ оны наймдугаар сарын 2-ноор дуусгавар болсон юм. Гэсэн ч засгийн газар энэ сарыu дуустал буюу есдүгээр сарын 1 хүртэл хоригийг сунгалаа.

Хойд Солонгост аялж яваад баригдан хоригдсон, Америкийн коллежийн оюутан Отто Вомбиерт тус улс  15 жилийн хорих ял өгч,  харгис хэрцгийгээр эрүүдэн шүүсэн юм. Үүний улмаас Отто Вомбиерт тархины гэмтэлтэй болж, нас барсан. Энэ хэрэг явдлаас улбаатайгаар  хоёр орны харилцаа дордож АНУ-ын зүгээс дээрх хоригийг тавьж байсан юм.    

Эх сурвалж: Reuters 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж