Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан” төвд ажиллалаа | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан” төвд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан” төвд ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан” төвд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзав.

“Зөв амьдрах ухаан’ төрийн бус байгууллага нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг юм.

Байгууллагын тэргүүн Г.Загдаагийн танилцуулснаас үзвэл тус төв 250 орчим иргэнийг дахин нийгэмшихэд нь ямар нэг байдлаар туслаж дэмжжээ. Өнөөдрийн байдлаар энэ төвд 0-72 насны 100 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагийн цөөнгүй нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд байна.

Жирийн иргэн сайн дураараа эмзэг бүлгийн иргэдийг асарч халамжлан, нийгэмшүүлж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслаж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгууллагын тэргүүнд талархал илэрхийлэв.

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө авч чадалгүй багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагад нь олон удаа хандаж, эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг нь ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт даалгав.

Мөн төвд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулж, шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд, нэг хашаанд 10 гаруй гэр байгаа учир галын аюулгүй байдалд нь анхаарах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд газраа өргөтгөх хүсэлтийг нь судлаж үзэхийг холбогдох дарга нарт үүрэг болголоо.

“Зөв амьдрах ухаан” төвд амьдарч байгаа иргэд хуванцар гэр, тавилга, төмөр эдлэл, блок, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ajlaa hii l dee 2018-08-09 103.26.194.233

HUrelsuh ee showdahaa boli. Ajlaa hii.

Avatar

Ario 2018-08-09 88.178.29.196

Iim xumuusee sain demjeed ergejuuleed egvel sain l bn Ene xurgan darga nar unendee xaa saigui daraa bj bn .

Avatar

Зочин 2018-08-09 202.179.25.53

Загдаа их зөв юм хийж байгаа хүн шүү, төр дэмжих хэрэгтэй. болж байна шүү Сайн байна.

Avatar

Зочин 2018-08-09 202.179.25.53

Манай баячууд Загдаа шиг байхгүй юм аа гэхэд Монгол улсыг хоггүй болоход жаахан анхаараад жаахан хөрөнгө гаргагаад хэдэн хүнийг ажил цалинтай болгогүй юм байх д аа.

Avatar

Зочин 2018-08-09 202.179.25.53

ЕСайд зөв хандлага гаргалаа шүү баяр хүргэе

Avatar

Зочин 2018-08-09 202.179.25.53

Загдаа шиг хүн олон байвал болж байна шүү. манай баячуудаас жаахан ч гэсэн хүмүүнлэг юм хиймээр юм аа таг чиг амиа бодоод л байх юм.

Avatar

Зочин 2018-08-09 103.229.120.134

Шударга ёс тогтооно, авилгалтай тэмцэнэ, амиа алдахаас үл айна гэж хашгичиж байж гарч ирсэн сэн

Avatar

Зочин 2018-08-09 103.229.120.134

Сайн хэрэг. Гэвч …

Avatar

зочин 2018-08-09 103.229.121.86

Ерөнхий сайд чинь одоо л нэг байгаа онож байх чинь маш зөв алхам хийлээ.Буруу талдаа рультэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж замын хөдөлгөөний дүрэмийг биелүүлэх хэрэгтэйсэн олон Монгол хүний амь насыг хамгаалах нь тэр алийн болгон гадны төмрийн хогыг шингээх вэ.

Avatar

Иргэн 2018-08-09 27.123.212.139

Өөрөө Нийслэлд зарцуулах хөтөнгийг нь олигтойхон өгчихдөг юм шиг худлаа шоудаж хүмүүсийн нүдэндээр сая саяар нь мөнгө төгрөг гхрга гэж үүрэгдэх нь хир оновчтой вэ?!

Avatar

Зочин 2018-08-09 103.57.92.135

Эмзэг бүлэгт анхаарлаа хандуулсанд талархаж байна. Манай шашны байгууллага эмзэг бүлэгт тусладаггүй юм байх даа. Өөр улсуудад шашны байгууллага эмзэг бүлэгтэйгээ хамтарч ажилладаг. Мөн манай баячууд яагаад тусламжийн үйл ажиллагаа явуулдаггүй юм бол оо

Avatar

Зочин 2018-08-09 202.9.41.170

сайн байна

Avatar

Зочин 2018-08-09 202.179.26.62

хүрэлсүх ок залуу бноо амжилт

Avatar

zochin 2018-08-09 27.123.212.143

Хэцүү амьдралтай хүмүүст туслаж байгаа үнэхээр сайн үйлс байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж