УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүсийг гадаадын хөрөнгө оруулалттай компанийг залилан, хөрөнгийг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нөхөр Р.Батбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар нийлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа" компанийн хөрөнгийг завшсан гэх асуудлыг "Нууц материалууд" нэвтрүүлгээр ил болгож байгаагаа зарласан. Улмаар хуулийн байгууллагаас төрийн албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийг хамтатган шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Уг асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үүссэн асуудалд өөрийн мэдлийн хүрээнд тайлбар хийсэн. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаатай нэг анги байсан гэх мэтээр яригдаж байна. Энэ бол огт үндэслэлгүй, худал мэдээлэл. Ийм худал мэдээллийг хуулийн байгууллагаар шалгуулна.
Хоёрдугаарт, миний дүүтэй холбоотой асуудал яригдаж байна. Миний дүү 40 гаруй насны, Монгол Улсад өөрийн эрхийн хүрээнд бизнес эрхэлж буй хүн. Би өмнө нь ч хэлж байсанчлан, энэ насанд хүрсэн хүнд би зааж, зөвлөөд явах боломжгүй. Монголд бизнесийн хүрээлэл жижиг, хүмүүс бие биеэ таньдаг байх нь түгээмэл. Тэр болгоны араас би мөрдөж, мөшгөж явах хүн биш. Тиймээс үүссэн асуудалтай холбоотой тодруулга, мэдээллийг миний дүүгээс шууд авах нь зүйтэй” гэв.
Мөн тэрбээр нэр дурдагдаад буй компаниас ямар нэгэн хандив аваагүй. Зөвхөн өөрийн дүүгийн эзэмшдэг “Би Эй Ти девелопмент партнер” компаниас хуулийн дагуу 30 сая төгрөгийн хандив авсан. Сонгуулийн үеэр ах дүү, найз нөхөд, хамаатан саднаасаа хуулийн хүрээнд хандив авах боломжтой. Түүнээс биш та бүхний яриад байгаа компаниас мөнгө аваагүй гэдгээ албан ёсоор хэлье" гэлээ.
3,600.44






















































Шахаа 2026-02-11 202.179.25.158
МАН ХУЛГАЙЧД СОНГОСОН
Яана даа 2026-02-11 66.181.161.176
Дүү чинь луйвар хийсэн гэнэ дээ 30 тэрбум Зэс Эрдэнийн Хувь ХК хан мэдээлж байна. Луйврын мөнгөөр дэвшсэн гэсэн үг
Нэргүй 2026-02-11 103.229.123.9
МАН-ын хууччуул дотор нэр цэвэр хүн үлдэхгүй нь дээ.
Иргэн 2026-02-11 103.57.93.59
Чухал царайлсан луйварчин шүү!! МАН мафиуудын ээлжит гүтгэлэг гэж саринуулах санаа!!
Зочин 2026-02-11 66.181.179.136
гудамжаар дүүрэн тагнуулч болжж бгаа гэж хөөрсөн гарууд одоо эхнээс нь өөд нь татах болоогүүму
Нэргүй 2026-02-11 103.229.122.158
РЦНК н урдах цэцэрлэгт хүрээлэнг зарсан энэ улаан хацарт орк
ард түмэн 2026-02-11 202.21.125.66
Сайхан зална биз.Хууль мань мэтэд хамаагүй ээ л гээд байна даа наадуул чинь. Зууг хусаад гучийг хахуульдаа өгөөд далыг нь аваад цаашид жарганаа л гээд байна даа энэ луйварчид. Хуулийхан хусаад бай би аргална тэгээд хамтдаа баяжина аа гэсэн уриатай гарууд сүлбэлдээд л байна даа.Одоо ч тэгээд цагаандаа гарлаа дөө, мэдэж л байдаг яавал гэж гээд хусаад байдаг болж дээ. Хэн хариуцлага тооцуулах юм гэж хэн ч хэнээс ч бүү асуу зөвхөн ард түмэн босож байж л цэгцрэх байх.
Нэргүй 2026-02-11 103.229.123.249
damjuulaad mongo ugaagaad avtsan bshd
ХНН 2026-02-11 202.179.27.183
ХУЛГАЙН МӨНГӨНӨӨС НЬ ХУВЬ ХҮРТСИЙМ БИЗ ДЭ.
зочин 2026-02-11 66.181.166.196
Энэ нөхөр ч биш болоод явчихлаа шүү, хөөрхий
Нэргүй 2026-02-11 124.158.126.107
гэмгүй бол АТГ-д шалгуулчих аа
Zochin 2026-02-11 66.181.161.106
ogtsruuliii!!!@
Батжав 20000$ 2026-02-11 202.126.89.64
Хуулинд дүүгийн компани гэж ойлголт байхгүй шүү
Нэргүй 2026-02-11 103.57.92.178
Олны үг ортой гэдэг юм даа.