Сүүлийн үед Монголд Б.Жагарын оролцохгүй хэвлэлийн хурал гэж ер үгүй боллоо. Хаана, юу болж байна тэр бүхэнд “оймс” хочит Б.Жагар явж байдаг боллоо. Түүнд оролцохгүй сэдэв гэж үнэндээ алга. Мэдэх, мэдэхгүй хамаагүй хэвлэлийн хурал хийж л байвал болно гэж боддог бололтой. Тэрбээр саяхан багш нарын асуудлаар мэдээлэл хийж, сүрийг үзүүлсэн.
Тэгвэл өнөөдөр мөн л хэвлэлийн хурал хийлээ. Энэ удаад тэрбээр Оюутолгойн асуудалд хошуу нэмэхээр шийдсэн бололтой. Ингэхдээ НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт Оюутолгой компанид гүний цэнгэг усыг хэрэглүүлэхгүй байх талаар шинжээчийн баг гаргаж ажиллуулахыг хүссэн хүсэлтийг мөн Оюутолгой компани цагдаагийн байгууллагад Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг үндэслэлгүйгээр гүтгэж хянуулсан тухай хэвлэлийн бага хурлыг Оюутолгойн төв оффиссийн нэг давхарт хийв. Тус асуудлаар хэд хэдэн заалтыг сануулж’ Оюутолгойн болон Энержи ресурсийн ММС компаниудын толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна” гэв.
Ямартай ч зуны сиймхийг ашиглан од болохын хүслэн болсон Б.Жагарын дараагийн хэвлэлийн хурал нь юу байхыг таамаглашгүй.
Эсгий хийх газар хүүхэд, нохой хэрэгггүй гэдэг шиг Монголын асуудал Б.Жагараар л дутахгүй нь лавтай.
Э.ЖОНОН