Хонио хариулахаар гарсан 13 настай охин сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Хонио хариулахаар гарсан 13 настай охин сураггүй болжээ

Хонио хариулахаар гарсан 13 настай охин сураггүй болжээ

Хонио хариулахаар гараад сураггүй болсон 13 настай охиныг Онцгой байдлын албаныхан эрэн хайж байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэдэг газар энэ сарын 7-нд 13 настай охин малаа хариулж яваад сураггүй болжээ. Тухайн өдрийн өглөө охин малаа туугаад гарсан ч орой гэртээ ирээгүй гэнэ. Тиймээс гэрийнхэн нь өөрсдийн хүрээлэлд хайсан ч олоогүй аж. Ингээд маргааш нь /2018.8.8/ 11.00 цагийн үед аймгийнхаа онцгой байдлын албанаас тусламж хүссэн байна. Одоогоор Онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд нийлсэн 60 орчим хүн охиныг хайсаар байна.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж