Э.Мөнхбилэг Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар томилогджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Э.Мөнхбилэг Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар томилогджээ

Э.Мөнхбилэг Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар томилогджээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдсон байна. Тэрбээр ширээний теннис, туялзуур сэлэмний шүүгч бөгөөд олон улсын чанартай тэмцээн уралдааны шүүгчээр нэлээд хэдэн удаа ажилласан туршлагатай. 
Э.МӨНХБИЛЭГИЙН АМЖИЛТУУД:

  • 2010, 2014 оны Залуучуудын олимпийн наадмын албан ёсны шүүгч, алтан медалийн тоглолтын ерѳнхий шүүгч
  • 2011, 2014 онд ширээний теннисний ДАШТ-д шүүгч
  • 2008-2015 оны хооронд 20 гаруй олон улсын тэмцээнд шүүгч
  • 2015 онд Туялзуур сэлэмний залуучуудын ААШТ-ний ерөнхий менежер
  • 2016 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны олимпийн наадамд сайн дурын ажилтнаар сонгогдож, Монголын багийн туслахаар ажилласан.

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж