Орос бүсгүй М.Шарапова 3-р шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Орос бүсгүй М.Шарапова 3-р шатанд шалгарлаа

Орос бүсгүй М.Шарапова 3-р шатанд шалгарлаа

Талбайн теннисний Рожерс кап тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Их Дуулга тэмцээний 5 цомын эзэн Оросын шилдэг теннисчин М.Шарапова тэмцээний 3-р шатанд шалгарлаа. Эхний шатандаа Болгарын С.Каратантчеваг 6-1, 6-2 харьцаатай хожоод байсан бол 2-р шатанд нутгийн тамирчин Д.Касаткинаг 6-0, 6-2 харьцаатай хожиж 3-р шатанд шалгарсан. Хэдийгээр чансаа буураад багагүй хугацаа үдэж байгаа ч М.Шарапова Канадад хуучны шилдэг тоглолтуудаа гаргаж байна. Тэрээр 2 тоглолт хийхдээ өрсөлдөгч нартаа нийтдээ ердөө 5 гэйм алдсан. Энэ нь түүний форм сайн байгааг харуулж байна. Түүний дараагийн өрсөлдөгч бол чансааны №5-д эрэмбэтэй Францын К.Гарсиа байх юм.

Энэ удаагийн тэмцээн шилдэг теннисчдийн хувьд нэлээд халгаатай болж байна. Тоглолтын 2-р шатанд Германы шилдэг теннисчин А.Кербер өрсөлдөгч Франц бүсгүй А.Корнетэд 4-6, 1-6 харьцаатай, Чехийн К.Плишкова Нидерландын К.Бертенст 2-6, 2-6 харьцаагаар хожигдсон бол мөн Чехийн Л.Сафарова Германы Ж.Гёргест хожигдсон байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж