Бугуйны бэртлийн улмаас Рожерс кап тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Бугуйны бэртлийн улмаас Рожерс кап тэмцээнийг орхилоо

Бугуйны бэртлийн улмаас Рожерс кап тэмцээнийг орхилоо

Канадад талбайн теннисний шилдэг тамирчид цуглараад байгаа. Торонто хотноо эрэгтэйчүүд, Монерал хотноо эмэгтэйчүүд Канадын нээлттэй тэмцээн болох Рожерс кап тэмцээнд өрсөлдөж байна. Торонто хотноо явагдаж буй Рожерс кап тэмцээний 2-р шатанд Аргентины шилдэг теннисчин Хуан Мартин дель Потро зүүн гарын бугуйны бэртлийн улмаас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тэрээр тэмцээнийг 2-р шатнаас эхлүүлэх байсан ч зүүн бугуйндаа бэртэл авч тэмцээнийг орхисон бол түүний оронд Оросын ахмад тамирчин М.Южний Канадад тоглох эрхтэй болсон. Гэвч Орос залуу эхний тоглолтондоо Нидерландын Р.Хааст 5-7, 2-6 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.

Одоогоор тэмцээний 2-р шатны тоглолтууд өндөрлөөд байна. 3-р шатанд Испаний Р.Надал Швейцарын С.Вавринкатай тоглох болсон нь талбайн теннисний сонирхогчдын анхаарлыг татаж байна. Мөн Н.Жокович Грекийн С.Циципастай, Өмнөд Африкийн “өндөр” залуу К.Андерсон Беларус теннисчин И.Ивашкатай, Болгарын Г.Димитров АНУ-ын Ф.Тиафоетой тоглоно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж