Прокурорын байгууллага 2026 оны хоёрдугаар сарын 2-ноос 6-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,769 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Энэ хугацаанд 1,692 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 757 хэрэг шинээр нээж, 340 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг дурдвал:
- Гадаад улсын иргэн С.М, Ж.Т, Л.Ж, Монгол Улсын иргэн М.Н нар нь бүлэглэн 3.3 кг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
- Б.Х нь 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий зургаан эмэгтэйг биеэ үнэлэхийг зуучилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
- Гадаад улсын иргэн Д.Т нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
3,595.72






















































Нэргүй 2026-02-11 103.168.34.53
Монгол улс руу алт нэвтрүүлж орсон юм уу
ужуж 2026-02-11 66.181.160.40
Алт оруулсан юм уу гаргасан юм уу тодорхой бич л дээ. 2-рт биеэ үнэлэлтийг мэдсэн ч мэдээгүй байж сураа. Монгол эмэгтэйчүүд гадаад руу биеэ үнэлж маш их эрсдэлд орж, хохирол амсч байгаа сонсогддог. Монголдоо л байж байг л дээ. Тэр хүчин хийгээд байгаа эрчүүдэд нь бас хэрэгтэй. Хэдэн цаасаар тэгээд аль алиндаа нэмэр болж л байг. Хартай нөхөр шиг ор хөнжлийг нь шалгаж, хөөж мөшгөөд байхаа боль. Энэ сэтгүүлч малнууд бас анхаараа энийг. Хятад чанга хуультай мөртлөө хараагүй юм шиг зөвшөөрч байдаг да